nobel prize

Хүн бүрийн мэдэх хэрэгтэй эдийн засгийн 5 онол

1. Нийтийн нөөцийг удирдах тухай

2009 онд Элинор Остром “нөөц баялгийн удирдлага, тэр дундаа нийтийн нөөцийн удирдлагын талаар хийсэн шинжилгээ”-нийхээ үр дүнд Нобелийн шагнал хүртсэнээр анхны Нобелийн шагналт эмэгтэй эдийн засагч болсон юм.

Ankhny Nobyeliin shagnalt emegtei ediin zasagch

                                    Анхны Нобелийн шагналт эмэгтэй эдийн засагч

Түүний судалгааны ажлын гол үр дүн нь усны нөөц, зэрлэг ан амьтан, бэлчээр зэрэг хязгаарлагдмал нөөцийг хамтын өмчлөлийн хэлбэрээр оновчтой удирдаж болохыг нотолсонд оршдог.

Тэрээр хүмүүс нийтийн нөөцийг хувааж ашиглах үед “Нийтийн өмчийн эмгэнэл” заавал тохиолдох албагүй гэдгийг баталсан юм. Анх АНУ-ын экологич Хардины зохиосон тус онолоор бол олон хүн хамтарч эзэмших үед нийтийн нөөц хэт их ашиглагдсанаас болж шавхагдан, улмаар бүгд хохирч үлдэх тул төрийн эзэмшилд байлгах, эсвэл хувийн эзэмшилд хуваарилж өгөх нь зүйтэй гэж үздэг.

2. Зан төлөвийн эдийн засаг 

Nobyeliin shagnalt setgel sudlaach Daniyel Kanyemand

      Нобелийн шагналт сэтгэл судлаач Даниел Канеманд

2002 оны Нобелийн шагналыг сэтгэл судлаач Даниел Канеманд “тодорхой бус нөхцөл байдалд хүний гаргадаг дүгнэлт, шийдвэрийн талаар судалж, сэтгэлзүйн ухааны мэдлэгийг эдийн засгийн ухаанд нэгтгэсэн” амжилтынх нь төлөө өгсөн юм.

Тэрээр ханамжаа хамгийн их байлгахын тулд хүмүүс үргэлж хувийн ашиг сонирхлоо хөөн, рациональ шийдвэр гаргах албагүй гэдгийг харуулснаар “хүн бол рациональ” гэж үздэг эдийн засгийн суурь ойлголтыг эвдсэн юм.

Энэ нь зан төлөвийн санхүү, зан төлөвийн эдийн засгийн ухаан гэж нэрлэгдэх болсон шинэ салбарын хөгжилд чухал нөлөө үзүүлжээ. Канеман судалгаагаа Амос Тверскитэй хамтарч хийсэн боловч Тверски 1996 онд нас барсан учир шагналыг ганцаараа хүртсэн байдаг.

Түүнчлэн, Канеман болон Тверски нар хүмүүс ихэнхдээ магадлалын хуультай зөрчилтэй дүгнэлт хийх хандлагатай байдгийг ч харуулжээ. Тухайлбал нэг эмэгтэйг ялгаварлан гадуурхалтын талаар санаа зовж явдаг гэж танилцуулаад, тухайн эмэгтэй “Зүгээр л банкны теллер үү?”, эсвэл “Феминист активист теллер үү?” гэж асуухад 2 дахь нь гэж хариулах хүн олон. Уул нь магадлалын онолоор бол тэр эмэгтэй зүгээр л банкны теллер байх боломж нь хамаагүй өндөр юм.

 

3. Мэдээллийн тэгш бус байдал

2001 оны Нобелийн шагналыг Жорж Акерлоф, А.Майкл Спенс, Жозеф Э.Стиглиц нар “зах зээл дээрх мэдээллийн тэгш бус байдлыг судалсныхаа төлөө” хүртсэн байна. Бодит байдал дээр мэдээллийн тэгш бус байдал буюу арилжаанд оролцогч 2 талын нэг нь илүү, харин нөгөө нь дутуу мэдээлэлтэй байдаг тул төгс мэдээлэл дээр үндэслэсэн эдийн засгийн загвар алдаатай гэдгийг тэд харуулжээ.

“zakh zeel deerkh medeelliin tegsh bus baidlyg

                           Тэд зах зээл дээрх мэдээллийн тэгш бус байдлыг судлан Нобель хүртжээ

Мэдээллийн тэгш бус байдлын талаарх ойлголт нь зах зээл хэрхэн ажилладаг механизмийг илүү нарийн тайлбарлахын зэрэгцээ, компаниудын мэдээлэл ил тод байх нь хэр зэрэг чухал болохыг бидэнд ойлгуулсан юм.

Акерлофын хувьд:  Хуучин машины зах зээл дээр мэдээллийн тэгш бус байдал нь зах зээл дээр зөвхөн муу машин үлдэх шалтгаан болдгийг тайлбарласан байдаг.

Зарах машиныхаа чанарыг сайн мэдэж буй худалдагч машинаа бага үнээр зарахгүй. Харин худалдан авагч чанарыг нь сайн мэдэхгүй машиныг өндөр үнээр авахгүй.

Иймд зөвхөн бага үнээр зарагдах муу машин л зах дээр үлдэж, хийгдэх худалдааны цар хүрээ эрс хумигдах эрсдэлтэй.  Үүнийг тайлбарласан “Нимбэгний зах зээл: Чанарын тодорхойгүй байдал ба зах зээлийн механизм” нэртэй судалгааны ажил нь Акерлофыг Нобелийн шагнал хамтран эзэмшигч болгосон юм.

Харин Спенсийн судалгаа нь зах зээл дээрх мэдээлэл сайтай оролцогчид бусаддаа мэдээллээ хэрхэн дамжуулах буюу дохио өгөх \сигнал\ гэдэг сэдэв дээр төвлөрсөн. Жишээ нь, ажил хайж буй хүмүүс өөрийнхөө бүтээмжийн дохио болгож ажил олгогчдод боловсролын түвшнээ \диплом\ үзүүлдэг.  Компаниудын хувьд, хөрөнгө оруулагч нартаа тарааж буй ногдол ашиг нь ашигт ажиллагааны дохио гэж ойлгож болох юм.

Стиглицийн хувьд  даатгалын компаниуд хураамж \премиум\ болон даатгалын тохиолдол гарах үед харилцагч өөрөө төлөх зардал \дидактибл\ зэргийг ногдуулах замаар даатгуулагчдын хэн нь өндөр эрсдэл, их зардалтайг ялгах боломжтойг харуулсан.

Эдгээр ойлголтууд нь өнөөдөр бидний өдөр тутмын амьдралд байдаг ердийн зүйлс болсон хэдий ч, анх боловсруулагдаж байх үедээ хувьсгал хийсэн цоо шинэ санаанууд байсан юм.

4. Тоглоомын онол 

Nobyeliin shagnalt Jon Kharsani, Jon Nesh, Ryeinkhard Zyelityen nar enekhüü onolyg neejee

Нобелийн шагналт Жон Харсани, Жон Нэш, Рейнхард Зельтен нар энэхүү онолыг нээжээ

1994 оны эдийн засгийн Нобелийн шагналыг Жон Харсани, Жон Нэш, Рейнхард Зельтен нар тоглоомын онолд оруулсан чухал хувь нэмрийнхээ төлөө хүртсэн байна. Тэд хүмүүс хоорондын харилцан үйл хөдлөлийн стратегийг судалдаг “Tоглоомын онол”-ын нэг гол бүрэлдэхүүн болох “Харилцан тохиролцоогүй тоглоом” буюу оролцогч талууд нь бие биенийхээ хийх үйлдлийг мэдэхгүй, зөвхөн таамаглал дээр суурилан өөрийн хариу үйлдлээ  тооцоолох  үед бий болдог үр дүнгийн талаар судалжээ.

Өдгөө тэдний судалгаа нь олигополь, өрсөлдөөн, фирмүүдийн үйл хөдлөл гэх мэт эдийн засгийн судалгаанд өргөн ашиглагддаг бөгөөд олон шинэ чиглэлийн судалгааны үндэс суурь нь болсон байна.

5. Нийтийн сонголтын онол   

Tukhain onoloor 1986 ond ediin zasgiin ukhaany Nobyeliin shagnalyg khürtej baijee

Тухайн онолоор 1986 онд эдийн засгийн ухааны Нобелийн шагналыг хүртэж байжээ

Жеймс М. Бьюкенен “Эдийн засгийн, улстөрийн шийдвэр гаргалтын онолд гэрээний болон хуулийн тулгуурыг хөгжүүлсэн” тул 1986 онд эдийн засгийн ухааны Нобелийн шагналыг хүртжээ. Төрийн өндөр албан тушаалтнууд \улс төрчид, эрх мэдэлтнүүд г.м.\ хэрхэн шийдвэр гаргадгийг улс төрийн шинжлэх ухаан, эдийн засгийн ухааны мэдлэгийг хавсарган тайлбарласан нь  түүний гол хувь нэмэр байсан юм.

Бьюкенен улстөрчид, бюрократууд нийтийн эрх ашгийн төлөө бус, харин яг л хувийн хэвшлийнхний нэгэн адил өөрийн ашиг сонирхлын төлөө зүтгэдэг гэдгийг харуулсан юм. Нийтийн сонголтын онолоо тэрээр “Романсгүй улстөр”  гэж ч нэрлэдэг.

 

Эх сурвалж: Investopedia

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих