safe

“Мөнгөтэй сейф хэн онгойлгох вэ? ” нэртэй уралдаан зарлав

19-р зууны төгсгөлд Францын нэгэн сейф үйлдвэрлэгч компани гаднын халдлагад хэзээ ч өртөмгүй бат бөх сейф үйлдвэрлэж чадсанаа нийтэд зарлажээ. Маркетинг менежментийн ажил ид явагдаж “Мөнгөтэй сейф хэн онгойлгох вэ? ” нэртэй уралдаан зарлав. Уг уралдаанд хүн бүхэн оролцох боломжтой. Нөхцөл нь их энгийн:

  1. Сейф дотор олон тооны хайрцаг байгаа. Хайрцагт эрдэнийн чулуу бий. Хэрэв та сейфээ нээж чадвал авч болно.
  2. Хугацаа 1 цаг
  3. Сейфийг хүчээр онгойлгож болохгүй (гагнуур хэрэглэх, дэлбэрэлт хийх, лантуугаар цохиж болохгүй гэх мэт)
  4. Уралдаан нь нэрээ нууцлах хэлбэрээр явагдах учраас гэмт хэрэгтнүүд өөрсдийн багаж хэрэгслээ ашиглаж болно.
  5. Уралдааны үеэр бид байхгүй байх бөгөөд та ганцаараа байх болно. Хэрэв та нээж чадвал бид Яаж? гэж асуухгүй.
    Ингээд Европын бүх хулгайч, доншууч, мэргэн санаатнууд өөрсдийн гар аргаар хийсэн багаж хэрэгслээ шүүрч аваад сейфтэй асар руу орж ирэв. Харамсалтай нь хэн ч онгойлгож чадахгүй байлаа. Циркээс баавгай хүртэл авчраад нүдүүлээд ч нэмэр болсонгүй. Гэтэл уралдааны хамгийн сүүлийн өдөр бага ангид сурдаг гэмээр хүү гартаа чемодан барьсаар асарт орж ирэв. Компанийн мэргэжилтнүүд хүүг хараад нээх санаа зовсонгүй. Хүүгийн санаа бүтэхгүй гэдгийг таамаглаж аав ээж дээрээ очихыг зөвлөжээ. Харин хэдэн минутын дараа хүү мэргэжилтнүүдийг асарт орж ирэхийг хүсчээ. Сейф онгорхой байлаа. Хүү чемодамондоо эрдэнийн чулуутай, компанийн мэргэжилтнүүд ажилгүй.
    Дүрэм бол дүрэм. Уралдаан шударга явагдсан. Хэн ч түүнээс яаж онгойлгосныг асуух эрхгүй юм. Түүнд баяр хүргэхээс өөр юу хийж чадах билээ дээ. Хүүгийн нэрийг мэдэхийг хүссэн ч эелдгээр татгалзав. Ингээд хүү чемодан дүүрэн эрдэнэстэй гэр лүүгээ харилаа.
    Өглөө нь сейфний түгжээг үйлдвэрлэдэг гол үйлдвэрлэлийн мастер ажилдаа ирсэнгүй. Компаниас хэдэн өдрийн дараа гэрт нь очиж өвдсөн эсэхийг нь асуухаар очтол гэртээ эзэнгүй байв. Хөршүүдийн хэн нь ч түүнийг хэдэн өдрийн турш хараагүй гэнэ.
    Дараа нь мэргэжилтнүүдийн нэг нь мастерын гэрийн хөрш дээр ирж асуужээ.
    Хөрш чинь хүүтэй юу? – Тийм
    15-16 насны хүү юу? – Тийм тийм.
    Уралдааны ялагчийн дүр төрхийг тодорхойлов. Бүгд нэг нэгэнгүй таарлаа. Компани цагдаад гомдол гаргасан ч аав хүү хоёр ор сураггүй алга болжээ. Тэднийг хэн ч ахиж хараагүй. Хүмүүсийн яриагаар Австрали юм уу Бразилын далайн эрэг дээр байгаа гэх яриа байдаг ажээ.
Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих