Дэлхийн өнөө цагийн шилдэг шатарчид өрсөлддөг “Grand Swiss-2019” тэмцээн Английн Дуглас хотод боллоо. Дэлхийн 42 орны 150 шатарчин (үүнээс 133 нь их мастер) швейцарь системээр 11 өрөг өрсөлдөв.
Манай улсаас Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин, эмэгтэйчүүдийн анхны их мастер Батхуягийн Мөнгөнтуул ганцаараа оролцсоноос 11 өргөөс хоёр хожил, зургаан тэнцээ, гурван хожигдолтой, 5.0 оноогоор эмэгтэйчүүдээс гуравдугаар байр эзэллээ.
Б.Мөнгөнтуул тус тэмцээнээс гадаадын чансаагаа 23-аар ахиулжээ. Дэлхийн аваргын хэргэмийг эзэмшигч, шатрын хаан Норвегийн Магнус Карлсен, дэлхийн аварга Энэтхэгийн Вишванатан Ананд, Украины Руслан Пономарев, Болгарын Антоанета Стефанова, болон Армений Левон Ароньян, АНУ-ын Фабиано Каруана, Со Уэсли, ОХУ-ын Сергей Карякин, Александр Гришук, Петр Свидлер, Израилийн БОрис Гельфанд гээд өнөө цагийн дэлхийн сор болсон шатарчид өрсөлджээ.