Казах курес бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 17-18нд Монгол бөхийн өргөөнд болно. Монголд анх удаа зохион байгуулагдах гэж буй Казах курес бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд улсын начин Б.Серик тэргүүтэй Монголын баг тамирчид бүтэн багаараа буюу 16 тамирчин найман жинд зодоглоно.
Сонирхуулахад, зохион байгуулагчдын зүгээс ААШТ-ий үеэр үзэгчдийн дундаас азтан тодруулж, суудлын автомашин өгөхөөр болжээ.