5bd7b1441d06e

Шилдэг татвар төлөгч байгууллагуудыг шалгаруулжээ

Татварын ерөнхий газар 20 дахь жилдээ “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг зохион байгуулж байна. Энэ удаагийн  татвар төлөгчдийн өдрүүдээр “Татвар- хөгжлийн үндэс” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх бөгөөд татварын хууль тогтоомжоо сурталчлах, шинэ үйлчилгээг танилцуулах, татварын боловсрол олгох сургалт, татварын сэдэвт уралдаан тэмцээн зохион байгуулах болон шилдэг татвар төлөгчдийг шалгаруулж алдаршуулах ажлыг өнөөдрөөс эхлүүлж байгаагаа мэдээллээ.

Энэ жил шилдэг татвар төлөгчдийг

  1. Улс, орон нутгийн төсөвт хамгийн их татвар төлсөн
  2. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар хамгийн их татвар ногдуулж, тайлагнасан
  3. Хамгийн олон төлбөрийн баримт хэвлэсэн бизнес эрхлэгч гэсэн гурван шалгуураар нийт 30 татвар төлөгчийг “ТОП ТАТВАР ТӨЛӨГЧ”-өөр тодруулжээ.

Улс, орон нутгийн төсөвт хамгийн их төтвөр төлсөн шилдэг 10 ААН байгууллага нийт 4.7 наяд төгрөгийн татварын орлогоос 2.0 их наяд буюу 41.6%-ийг бүрдүүлсэн байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих