china-usa

БНХАУ болон АНУ нөхөрлөл батжиж эхэллээ

БНХАУ болон АНУ худалдааны хэлэлцээнд ихээхэн ахиц дэвшил гарлаа, Бээжин Вашингтонтой харилцан ашигтай хэлэлцээр байгуулахыг зорьж байна. Ийм мэдэгдлийг БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Гэн Шуан мягмар гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр хийжээ.

“Хэлэлцээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг холбогдох байгууллагуудаас авахыг би та бүгдэд зөвлөж байна. Миний зүгээс хийх мэдээлэл бол талууд ихээхэн ахиц дэвшилд хүрч чадсан гэдгийг хэлэх байна. Бид хоёр орны удирдагчдын хэлэлцэн тохиролцсоны дагуу  харилцан ашигтай гэрээ байгуулахын тулд хичээн ажиллах болно” гэж БНХАУ-ын дипломатч хэлсэн байна.

БНХАУ, АНУ-ын хооронд худалдааны асуудлаар хийж буй хэлэлцээний ээлжит үе шат мягмар гарагт болсон бөгөөд дараагийн үе шатыг тавдугаар сарын 8-нд хийхээр товложээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих