Сүүлийн үед гарааны бизнес /start up/ эрчээ авч байна. Хүн тус бүр өөрийн гаргасан шинэ санаагаараа амжилтад хүргэхийг оролдсоор байна. Мөнгө хүнийг өөрчилдөггүй зүгээр л мөс чанарыг нь ил гаргаж өгдөг хэрэгсэл юм.Мөн ихэнх хүмүүс сэтгэлгээнээсээ хамаараад мөнгийг нь буцааж авдаг зүйл рүү татагдаад байдаг. Мөнгө ядуу, чинээлэг, баян гэсэн гурван урсгалаар урсдаг. Жишээ нь та iphone 8 барьдаг байж арвыг нь заавал авах гээд байвал энэ нь ядуу сэтгэлгээ юм.
“Таны одоо олж буй орлого голж байна уу тэгвэл та тэр орлогодоо яг таарсан хүн” энэ үгийг байнга санаж явах хэрэгтэй. Учир нь орлого боловсролыг дагадаг учраас илүү боловсор.
Хүн бүр санхүүч байдаг ба энэ нэрнээс сүрдэх хэрэггүй. Жижиг бизнес эрхлэгчдийн гаргадаг 10 алдаа болон түүнийг засах арга:
- Анхаарлаа чин үнэнээсээ хандуул
- Би санхүүгийн биш гэх бодлоо хая
- Би ердөө амжихгүй юм шиг байна гэхээ боль
- Хоосон ярихын оронд хий
- Гаднаас ид шидийн санаа битгий хай
- Зөв хүнээ сонгоод тэр хүнтэйгээ өдөр бүр ажилла
- Сонс/цаг гарга/ хөгжүүл
- Алдахаас битгий ай
- Сурахдаа үргэлж цаг гарга
- Ажил амьдралаа тэнцүүл
Эдгээр зүйлсийг байгууллагадаа хэвшүүлж чадвал тулгамдаж буй асуудлаа толинд хардаг шиг харах болно. Төгсгөлд нь хэлэхэд хэн нэгэн гарааны бизнесээ эхлүүлэх гэж байгаа бол өөдрөг байж, өөрийгөө дайчлаарай.