Өнөөдрийн байдлаар Лондонгийн металлын бирж дээр зэсийн ханш 5987 ам.доллар байна. Өнгөрсөн онд тогтмол өсөж, 7000 ам.доллар даваад байсан зэсийн ханш сүүлийн саруудад тасралтгүй буурсаар 5000 руу ороод байгаа нь энэ юм.
Манай улс ирэх оны төсөвт зэсийн үнийг дунджаар 6272 ам.доллараар тооцож, 1.4 сая тонныг экспортлохоор болсон.
Ингэснээр зэсээс 1.3 их наяд төгрөгийн орлого олохоор зэхээд байгаа.
Энэ үдэж буй оны тухайд манай улс 1.6 сая тонн зэс экспортлохоор зорьсон бөгөөд эхний арваннэгэн сарын байдлаар 846.4 тэрбум төгрөгийг төвлөрүүлэв. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 113.5 тэрбум төгрөгөөр өссөн дүн юм.