mongol uls

Засгийн газрын нийт өр 1.3 тэрбум ам.доллароор өсжээ

Монгол Улсын Засгийн газрын нийт өр 2018 оны эцсийн байдлаар 22.4 их наяд төгрөгт хүрэв.

Энэ нь өмнөх оноос 390.1 тэрбум төгрөг буюу 1.7 хувиар буурсан дүн болохыг Үндэсний статистикийн хорооны судалгаа харуулж байна.

Засгийн газрын нийт өрийн

  • 84.3% буюу 18.9 их наяд төгрөг нь гадаад
  • 7.0% буюу 1.6 их наяд нь дотоод өр
  • 5.1% буюу 1.1 их наяд төгрөг нь Засгийн газрын өрийн баталгаа
  • 3.6% буюу 806 тэрбум төгрөг нь концесс байна.

Зураг 1. Засгийн газрын өр, жил бүрийн эцэст, тэрбум төгрөг

zeeliin san

Харин улсын нийт өр 2018 оны жилийн эцэст 28.7 тэрбум ам.доллар болж, өмнөх оноос 1.3 (4.5%) тэрбум доллараар өссөн байна. Нийт гадаад өрийг салбараар нь авч үзвэл

  • компани хоорондын зээллэг 9.2 (32.0%) тэрбум ам.доллар
  • бусад салбарынх 8.1 (28.2%) тэрбум ам.доллар
  • Засгийн газрынх 7.2 (25.0%) тэрбум ам.доллар
  • Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 2.2 (7.7%) тэрбум ам.доллар байна.

Зураг 2. Улсын нийт гадаад өр, жил бүрийн эцэст, сая ам.доллар

zeel

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих