tatwar_tologchid_ba_huuliin_tosol

Б.Лхагважав: Татвар төлөгчдийн хүчээр эдийн засгийн хямралаас гарсан

~Бизнес эрхлэгчид татвар төлөгчдийн хүчээр эдийн засгийн хямралаас гарсан~

Татварын шинэчлэлд онцгой ач холбогдолтой, бизнес эрхлэгчдийн хүлээж байсан ААНОАТ-ын тухай хуулийг УИХ-аас хэлэлцэх шаардлагагүй гэж үзэн, буцаахаар болсныг татварын шинэчлэлийн эсрэг, шинэчлэлийн ач холбогдлыг үгүй хийсэн алхам боллоо гэж үзэж, МҮХАҮТ-аас хэвлэлийн бага хурал зарлажээ.

Уг хэвлэлийн хуралд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч бөгөөд Удирдах зөвлөлийн дарга Б.Лхагважав, Танхимын тэргүүлэгчдийн төлөөлөл оролцлоо.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав хэлэхдээ,

МҮХАҮТ нь 2014 оноос Татварын шинэчлэл өөрчлөлтөд эрхзүйн болоод онолын хувьд үндсэн хуулийн гол үзэл баримтлалтыг агуулсан хуулийн систем хэрэгтэй хэмээн анхнаас нь ач холбогдол өгч оролцсон. Татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ААН-үүдээс 5400 саналыг авсан. Бүртгэлийн систем дээр үндэслэсэн татварын өөрчлөлтийн талаар бид ярьж байна.

Сүүлийн 27 жил татвар төлөөгүй, эсвэл татвар төлөгчдийн мөнгөнөөс тендер, улс төрийн лоббигоор хувь хүртдэг, далд эдийн засгийн ил болгохыг хүсээгүй, технологи оруулахын эсрэг улсууд ийм үйлдэл гаргаж байна. НӨАТ-ын системийг нэвтрүүлэхэд маш их эсэргүүцэлтэй тулгарч байсан. Энэ системийн үр дүнд татварын бүх орлого биелсэн. Хар зах зээл хумигдаж, 27 их наяд төгрөгийн орлогын зөрүү гарсан.

ААН-үүд 27 жил явахдаа бий болж байсан бүх татварын хуулиар 34,5 их наяд төгрөг буюу 17 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний ажил үйлчилгээг 33000 компани ил болголоо. Жигд, шударга татварын системийг бий болгохын төлөө бид явж байгаа. Бизнес эрхлэгчид татвар төлөгчдийн хүчээр эдийн засгийн хямралаас гарсан” гэв.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих