Төмөр замын ерөнхий компаниас төмөр замын ачаа тээврийн үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварын хувийг энэ оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн албан ёсоор бууруулах шийдвэр гаргасан тухай мэдэгдэл хийлээ.
Ингэснээр, вагон ачаа, задгай ачаа, чингэлэг зэрэг тээврийн үйлчилгээний үнийг буулгахаар болсон байна. Ачаа буулгах үйлчилгээ зэрэг 6 нэр төрлийн үйлчилгээний хөлсийг цуцалж, вагоны урьдчилсан нөхцөлт үйлчилгээ зэрэг 4 нэр төрлийн тарифыг бууруулж, голчлон татварын хувийг буулгаснаар жилд ойролцоогоор 6 тэрбум юаны ашиг олох боломжтой гэж үзжээ.
Мөн цаашид 07 сараас эхлэн тусгай чиглэлийн зам арчлалтын үйлчилгээ, вагоны засварын үйлчилгээ зэрэг үйлчилгээний тарифыг мөн багасгахаар төлөвлөж байгаа тухай мэдээлсэн байна.