Бидний мэдэх технологи гэрлийн хурдаар өсч өөрчлөгдөж байгааг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх, Зөвхөн хэдхэн жилийн өмнө топ инженерүүд машины хаалгыг автоматаар алсын зайнаас онгойлгодог технологийг бүтээж байсан бөгөөд тухайн үед супер нээлт мэт санагдаж байлаа. Тэгвэл Элон Маскийн бүтээсэн автомат машин биднийг хүссэн газарт минь автомат жолоодлогоор хүргэж өгөх цаг удахгүй болох гэж байх юм. Гайхалтай!

Технологи маш хурдан өөрчлөгддөг, энэ үед зарим нэг маань араггүй эрхэнд хоцорч үлдэх нь илбэг. Мэдээж хэрэг хоцорч үлдэх нь ямар нэгэн аюул дагуулах нөхцөл биш л дээ.

Гэхдээ автомат удирдлагатай машин хэрвээ осол гаргавал аюул дагуулах нөхцөл жинхэнээсээ бүрдэх ба тухайн нөцөлд хариуцлагыг хэн хүлээх вэ гэдэг асуулт гарч ирнэ. Жолооны ард байсан жолооч уу? Аль эсвэл автомат машин үйлдвэрлэсэн компани уу? Гэх мэт бодох тооцоолох зүйл их байна гэсэн үг.

Одоо бүгдээрээ үндсэн сэдэв болох биткойнийг авч үзье, биткойн гэх ч Монгол орныг шууруулаад нилээн хугацааг үдлээ, бид ч нилээн зүйлийг сурлаа, харамслаа мөн баярлалаа, баяжлаа.

Хүүхдээр бол анх шат, балчир насандаа яваа гэж хэлж болох биткойн гэж яг юу вэ? 256 биттээр кодолсон хүнээс хүнд дамжих(peer2peer) цахим мөнгө, ердөө л энэ. Харин блокчайн бол тусдаа асуудал. Энэ талаар видео хичээл жилийн өмнө оруулж байсныг үзээгүй нэг нь үзнэ биздээ.

Тэгэхлээр биткойн бол мөнгө, мөн бас биткойн бол үнэт цаас гэсэн үг юм, хэдийгээр олон улс орны санхүүгийн зохицуулах хороонуудаас, мөн засгийн газруудаас нэгдсэн шийдвэр хүрч амжаагүй байгаа ч, та бидний гарт баригдахгүй бодит зүйл биш болох биткойныг аль хэдийнээ авч хадгалаад аль эсвэл зарж борлуулаад эхэлсэн байна, гайхамшигтай!

Ингээд зогсохгүй Cbeo гий зүгээс биткойны үүсмэл зах зээлийг (futures market) буюу ирээдүйн үнэ дээрх арилжааг эхлүүлээд удаагүй байх жишээтэй.

Биткойн өсөж уруудсаар улам төлөвшсөөр л байна. Гэтэл биткойн нь алт, үнэт эдлэл шиг жилээс жилд хадгалах тусам үнэ цэнэ нь нэмэгддэг (store value commodity) зүйл үү? аль эсвэл орон зай цаг мөн хамгийн гол нь банкнаас үл хамаарсан цахим төлбөрийн хэрэгсэл үү? гэдгийг та бүхэн тунгаан нэг бодоорой. Яг энэ л учраас цуут хөрөнгө оруулагч Варрен Баффет өнөөг хүртэл биткойныг урт хугацааны хөрөнгө оруулалт биш гэж үзсэн хэвээр байна.

Тэгвэл энэ бүгд таны хувьд яг юу гэсэн үг вэ? Та биткойн одоо авах нь зөв үү буруу юу? Биткойн хөрөнгө оруулалт мөн үү? Аль эсвэл биткойн бол мөрийтэй тоглоом юм гэж үү? Аль эсвэл та аль хэдийнээ аваад алдаад оноод сууж байна уу?

Тэгвэл би танд хамгийн түрүүнд нэг л зүйл зөвлөмөөр байна. Та өөрт байгаа орон сууц, үл хөдлөх хөрөнгөө зараад биткойн хэрхэв ч авч болохгүй, энэ бол сүйрэл мөн та хамаатныхаа ахад найдаад биткойн авч болохгүй, маргааш сэрээд саятан болон гэсэн мөрөөдөлдөө итгэж биткойн авч хэрэггүй. Хамгийн чухал нь та өөрийгөө крупто эксперт хэмээн өргөмжилсөн хуурамч хүмүүст итгэж биткойн бүү аваарай. Тэд зөвхөн хэдхэн биткойн зараад танаас шимтгэл авах зорилготой юм биш биз?

Тэгэхээр л та яг яах нь зөв бэ гэж үү?

Танд дахин нэг зөвлөгөө өгмөөр байна. Крупто зах зээл төлөвшөөгүй балчир насандаа хэвээрэй байгаа бөгөөд асар олон зүйл тодорхойгүй хэвээрээ байна. Хамгийн гол нь бодит үнэ цэнэ нь.

Хэдийгээр зарим нэгэн хүний хэлж байгаа шиг биткойн 100 мянган доллар аль эсвэл 1 сая доллар хүрэх байлаа ч та ийм үгэнд итгэж өөрөө ч мөн заагаад байгаа тэд ч бас бүрэн ойлгоогүй байгаа зүйлд мөнгөө битгий оруулаарай. Энэ бол зүгээр мөрөөдөл төдий юм. Алдарт хөрөнгө оруулагч хүн хэлсэн байдаг: Та ямар ч сайн хувьцаа авсан байлаа ч хэрвээ та зөв цагт бодит үнээр нь тухайн хувьцааг аваагүй бол л тэр бол хог юмаа гэж.

Тиймээс та би энэ трендээс хоцорчихлоо доо гэж бүү харамсаарай, үнэхээр судалмаар байгаа бол онлайн ээр ном аваад уншиж бас болох аль эсвэл edx.org дээр байгаа блокчайны хичээлийг үзэж бас болох юм. Эцэст нь хэлэхэд хэрвээ та ямар нэг хүний үгэнд итгэж хэдэн ширхэг биткойн авсан бол алдагдлаа нөхөж байна гэж дахин дахин авалгүй зүгээр хүлээхийг зөвлөж байна.

Харин аль хэдийн ашгаа олсон байгаа бол өөртөө баяр хүргээд крупто галзуурлаас жоохон холдоод өөр төрлийн хэрэгтэй зүйлд олсон мөнгөө түр зарцуулж байхыг зөвлөж байна.

Хувьцаа.мн

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих