ЭГЭЛ ДАРУУ АМЬДРАЛААС АЗ ЖАРГАЛЫГ МЭДЭРДЭГ ДЭЛХИЙН ХАМГИЙН БАЯН 11 ЭРХЭМ
Тэрбумтан гэдэг үгийг сонсохоор л та тансаг хөлөг онгоцтой, эсвэл хамгийн үнэтэй автомашины цуглуулгатай хүмүүсийг төсөөлдөг үү. Үнэндээ олонх баячуудын хувьд мөнгө гэдэг үнэ цэнтэй зүйл болохоор илүү зүйлд зарлагадалгүйгээр аль болох энгийн, тав тухтай амьдрахыг хичээдэг.
Ян Кум
Нас: 41
Үйл ажиллагааны чиглэл: WhatsApp мессэнжерийг бүтээгч
Хөрөнгө: $9.8 тэрбум
Шийдмэг зан, ажиллах хүсэлтэй байхад тэгээс ч тэрбумтан болж чаддагийн тод жишээ. Ян Кумын төслийг Facebook $19.3 тэрбумаар худалдан авсны дараа тэр баяжсан юм. Гэхдээ ийм их хэмжээний мөнгөтэй болсон ч тэр хөрөнгөө баруун солгойгүй цацсангүй. Сайн үйлс бүтээж, нислэгийн компаниудын бонус милиэр үнэгүй нислэг хийх боломжийг ашигласаар явна.
Пьер Омидьяр
Нас: 50
Үйл ажиллагааны чиглэл: eBay-г үүсгэн байгуулагч
Хөрөнгө: $10,2 тэрбум
eBay 1998 онд Омидьярт $8,1 тэрбумыг авчирсан ч тус сайтын хамгийн анх зарагдсан зүйл нь хугархай лазер заагч байв. Гэвч амжилттай бизнесмэн тун даруухан амьдардаг. Прьер баялгийнхаа тухай “Бид “энгийн баян”-ыг шууд алгасаад “асар их баян” руу шилжсэн. Одоо зүгээр ч нэг үнэтэй машин биш, бүх үнэтэй машиныг авч болохоор болсныг ойлгосон. Хэдийг о бол хэдийг шүү. Тэр үед л ийм худалдан авалт таашаал төрүүлэхээ болихыг ойлгох болно” гэжээ.
Азим Премжи
Нас: 72
Үйл ажиллагааны чиглэл: Wipro Limited үүсгэн байгуулагч
Хөрөнгө: $19,4 тэрбум
Энэтхэгийн IT-гийн салбарын хаан тэрбээр програм хангамж гаргагч Wipro Limited компанийг үүсгэн байгуулагч. 2013 онд Азим баялгийнхаа тал хувийг сайн үйлсэд хандивлахаа зөвшөөрч, Энэтхэгт боловсролын салбарт $2.2 тэрбумын хандив өгсөн билээ. “Энэтхэгийн Билл Гейтс” тэрбээр онгоцны экономи ангилалд нисч, Toyota Corolla машин унадаг.
Уоррен Баффет
Нас: 87
Үйл ажиллагааны чиглэл: Berkshire Hathaway-гийн ерөнхий гүйцэтгэх захирал
Хөрөнгө: $80,2 тэрбум
АНУ-ын хоёр дахь баян энэ эрхэм энгийн л америк шиг амьдардаг. Тэрбумтны гэр Небраска мужийн Омахад байдаг бөгөөд түүнийгээ 1958 онд $31500-аар худалдан авчээ. Түүнд хөлөг онгоц, гар утас байхгүй. Илүүдэл зүйл хүнийг илүү аз жаргалтай болгодоггүй гэж тэр үздэг. 2009 онд тэр Билл Гейтс, Марк Цукерберг нартай хамтран сан байгуулж, хөрөнгийнхөө тал хувийг сайн үйлсэд хандивлахаар болсон. Уоррены цорын ганц дутагдал нь Кока-коланд нугасгүй дуртай.
Амансио Ортега
Нас: 81
Үйл ажиллагааны чиглэл: Zara брэндийн үүсгэн байгуулагч
Хөрөнгө: $77,3 тэрбум
Энэ тэрбумтныг даруухан хүн гэлцдэг. Зангиа зүүх дургүй, энгийн хувцас өмсөхийг илүүд үздэг. Эхнэртэйгээ Испанийн Ла-Коруньяд байранд амьдардаг. Zara-гийнхаа бусад ажилтантай хамт цайны газар хооллодог гэнэ.
Жим Уолтон
Нас: 69
Үйл ажиллагааны чиглэл: Walmart-ын өв залгамжлагч
Хөрөнгө: $42 тэрбум
Уолтон даруу занг эцгээсээ өвлөн авчээ. Арканзас мужийн бяцхан хотод амьдарч, даруухан оффист гэр бүлийнхээ санхүүг удирдаж, Dodge Dakota хэмээх машинаа 15 жил унаж байна.
Марк Кьюбан
Нас: 59
Үйл ажиллагааны чиглэл: Үндэсний сагсан бөмбөгийн “Даллас Маверикс” багийн эзэн, Landmark Theatres, HDNet, HDTV cable network-ийн эзэмшигч.
Хөрөнгө: $3,3 тэрбум
Марк 12 настайдаа сагсан бөмбөгний пүүзтэй болох гэж хогны уут зардаг байжээ. Өдгөө тэр чамлахаагүй баян ч хямдхан зүйлд дуртай. Түүнийг өдөө сайн үйлс, багийнх нь амжилт л сонирхлыг нь татдаг.
Дастин Московиц
Нас: 33
Үйл ажиллагааны чиглэл: Facebook, Asana-г үүсгэн байгуулагчдын нэг
Хөрөнгө: $14,3 тэрбум
Дастин 2012 онд дэлхийн хамгийн залуу тэрбумтан болж байсан. Гэсэн хэдий ч алдар гуншин түүнийг амьдралд хандах хандлагыг өөрчлөөгүй. Тэр даруу төлөв байж, илүү их ажиллахыг хичээдэг. Эхнэртэйгээ Баффетын клубт элсэж, ашгийнхаа ихэнх хувийг өгөхөө амлажээ.
Тим Кук
Нас: 56
Үйл ажиллагааны чиглэл: Apple-ийн ерөнхий захирал
Хөрөнгө: тодорхойгүй
Apple-ийн ерөнхий захирлын хөрөнгийн хэмжээг хэн ч мэдэхгүй. Гэхдээ ажлаасаа мэдээж ихийг олдог нь ойлгомжтой. Гэсэн хэдий ч Кук 2010 онд $1.9 саяар худалдаж авсан 220 м.кв талбайтай байрандаа одоо ч амьдарсаар байна. “Apple-ийн дотор” хэмээх номонд тэрбээр баялгийн тухай “Би хаанаас ирсэн гэдгээ санахыг хүсдэг. Даруу төлөв байдал ч үүнд тусалдаг. Мөн бол миний хувьд чиглүүлэгч биш” хэмээжээ. 2021 онд Тим бүх хөрөнгөө сайн үйлсэд хандивлахаар төлөвлөж байна.