_record- google_pi

31 их наяд оронг тооцоолж Пи тооны дээд амжилтыг тогтоожээ

Япон гаралтай, Гүүглийн ажилтан Эмма Харука Ивао алдарт Пи тооны таслалаас хойших 31 их наяд оронг тооцоолж дээд амжилт тогтоожээ.

Пи тоо нь аливаа тойргийн уртыг түүний диаметрт хуваасан харьцааг илэрхийлдэг.

Нарийвчилбал, тэрээр ПИ тооны 31,415,926,535,897 оронг компьютер ашиглан амжилттай тооцоолсон байна. Хэрхэн тооцоолсныг албан ёсны блогоос нь унших боломжтой.

Өмнөх дээд амжилт нь 2016 онд тогтоогдож байсан бөгөөд тухайн үед 22,459,157,718,361 оронг тооцоолж байжээ.

Хэдийгээр Ивао өмнөх дээд амжилт эзэмшигчтэй адил програм ашигласан ч түүний давуу тал нь Гүүглийн үүлэн тооцооллын төхөөрөмжүүд байсан гэнэ.

31 их наяд цифрийг тооцоолон гаргахын тулд тэрээр Гүүглийн 25 төхөөрөмжийг 121 өдрийн турш ажиллуулсан байна.

google_pi_record

Харин өмнөх дээд амжилтыг тогтоогч 24 ширхэг 6TB багтаамжтай хатуу дискийг ашиглан 105 өдрийн дотор 22 их наяд оронг тооцоолж байсан түүхтэй.

Сонирхуулахад бодит байдал дээр 3,14 гэж эхлэх Пи тооны таслалаас хойших 31 их наяд орон хэрэг болдоггүй гэнэ. Жишээлбэл АНУ-ын сансар судлалын агентлаг \НАСА\ пуужингаа сансарт илгээхдээ ердөө 15 оронтой Пи тоог ашигладаг байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих