fe7480372580cd6b4d5cea5d7a8fb9b076e16854

2019 оны эхний дөрвөн сард 11.4 сая тонн чулуун нүүрс экспортлов

Энэ оны эхний дөрвөн сард 961 сая ам.долларын 11.4 сая тонн чулуун нүүрс экспортолсон болохыг Гаалийн ерөнхий газар мэдээллээ.

Нүүрсний экспортыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал үнийн дүнгээр 171 сая ам.доллароор, тоо хэмжээний хувьд 1.2 сая тонноор өсжээ. Өнгөрсөн 2018 оны эхний дөрвөн сард нэг тонн нүүрсний хилийн дундаж үнэ 77.8 ам.доллар байсан бол энэ онд 84.4 ам.доллар болж, тонн нүүрсний хилийн дундаж үнэ 6.6 ам.доллароор өссөн байна. Чулуун нүүрсний 97.7 хувийг БНХАУ-д экспортолжээ. Үүнийг боомтуудаар ангилан харвал Гашуунсухайт-Ганцмод боомтоор 5.3 сая тонн нүүрс, Шивээхүрэн-Сэхэ боомтоор 4.4 сая тонн нүүрс экспортолсон болохыг Өмнөговь аймгийн Засаг дарга мэдээлсэн юм.

Энэ онд Монгол Улс 42 сая тонн нүүрс экспортлох зорилт дэвшүүлээд байна. Үүнтэй холбоотойгоор экспортын гол боомт болох Гашуунсухайт боомтыг БНХАУ-ын буцалтгүй тусламжийн нэг хэсэг болох 140 сая юань буюу 50 гаруй тэрбум төгрөгөөр бүрэн шинэчлэл хийхээр төлөвлөөд байгаа юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих