ce2835_zuslangiin-gazar_x974

2019 онд 5.6 мянган га газрыг иргэдэд өмчлүүлнэ

Энэ онд иргэдэд 5.6 мянган га газрыг үнэ төлбөргүйгээр, 24.5 га газрыг аж ахуйн зориулалтаар өмчлүүлэх юм байна.

“Мөн кадастрын мэдээллийн санг нээлттэй болгоно. 11 дүгээр сар гэхэд Үндэсний газрын кадастрын бүртгэлийн систем бүрэн хэмжээгээр ажиллана” гэж Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас мэдээллээ. Харин 2018 онд улсын хэмжээнд нийт 6.9 сая га газрыг нэг сая гаруй иргэн, аж ахуйн нэгж өмчилж, эзэмшиж, ашигласан байна. Түүнчлэн газрын дуудлага худалдааг 1179 удаа зохион байгуулжээ. Үүнээс 711 дуудлага худалдаа хүчинтэй болж, 7.6 мянган га газрыг иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих