inflation

Үнийн өсөлт удаан үргэлжлэхгүй

Инфляц нэгдүгээр сард 9.0%-д байна хэмээн төсөөлөв

Хэрэглээний үнийн индекс буюу инфляц 2018 оны арванхоёрдугаар сард улсын хэмжээнд 8.1, Улаанбаатар хотод 9.7 хувьтай байв. Ийнхүү нийслэлд өндөр байсаны гол гурван шалтгаан нь шатахуун, мах, хатуу түлшний үнийн өсөлт буюу улирлын шинж чанартай нөлөө хүчтэй байсан хэмээн Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа тайлбарлав.

Тэгвэл Улаанбаатар хотын 9.7 хувийн үнийн өсөлтийн 1.7 нэгж хувийг махны үнэ, 2.4 нэгж хувийг хатуу түлш, 1.3 нэгж хувийг шатахууны үнийн өсөлт бүрдүүлсэн байна. Шатахууны үнэ харьцангуй буурч байгаагаас гадна хатуу түлшний үнэ хоёрдугаар сарын сүүлчээр буурч эхэлдэг тул үнийн өсөлт удаан үргэлжлэхгүй хэмээн төв банк үзэж байна.

Ямар ч байсан инфляц нэгрдүгээр сард 9.0% ба түүнээс доош буурна хэмээн төсөөлж байгаа аж.  

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих