japan-bitcion

Япон улсын биткойн олборлогчдод Монгол хамгийн ээлтэй

Цахилгаан хэрэглээний үнэ хямд байдаг орнуудын нэг  Швейцар зэрэг улсад биткойн олборлогчдын үүрээ засах хамгийн тохиромжтой газар. Үүнтэй адилаар Монгол Улс Японы биктойн олборлогчдын анхаарлыг  ихээхэн татаж эхэлжээ.

Токио хотод төвтэй, цахим- хэтэвч “Ginco” компани Улаанбаатар хотод өөрсдийн салбараа байгуулжээ. Эх сурвалжийн мэдээлснээр тус компанийн хоёр ч салбараа өнгөрсөн оны аравдугаар сард байгуулсан байна.

Одоогоор Монголд 600 орчим олборлогчид байгаа бөгөөд Ginco-аас гадна “iTools”, “Terra” зэрэг компаниуд Монголд салбараа нээгээд байгаа бөгөөд саяхан Монгол Улс цахим хөрөнгийн чөлөөт байдлыг дэмжсэн тогтоол гаргасан юм.  “Terra”  шинэ цахим төлбөрийн шийдлээ Налайх хотод туршилтын байдлаар эхлүүлэх бөгөөд амжилттай хэрэгжвэл Монгол орон даяар тараах зорилготой аж.

“Бизнесийн орчин ширүүн боловч, тасралтгүй ажилласаар байвал бид амжилтад хүрэх боломжтой” хэмээн  “Ginco”  компанийн гүйцэтгэх захирал Юума Фурубашаши тэмдэглээд  энэ оны эхний хагас  гэхэд олборлогчидын тоог 1000 болгож өсгөнө гэжээ. 

Биктойны олборлогчид энэ оныг өсөлтийн таатай мэдээгээр эхлүүлсэн ч өнгөрсөн долоо хоногоос хойш ханш нь унасаар байгаа юм.

Эх сурвалж: bitcoinisle.com

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих