Японы худалдан авагчид автомашины хяналт шалгалтын асуудлаас үүдэж дотоодын бүтээгдэхүүнийг авахаас зайлсхийх болсон байна.
Еврогийн эсрэг иенийн ханш чангарч байгаа энэ үед Япон дахь автомашин худалдан авагчид аравдугаар сард хэрэглээний татвар нэмэгдэхээс өмнө амжиж автомашин импортолж авах сонирхол бий боллоо.
Хэт тансаг зэрэглэлийн гадаад автомашины брэнд болох “Aston Martin” энэ онд Япон дахь борлуулалтаараа “Lamborghini”, “Rolls Royce”-ийг давах төлөвтэй болжээ. Тэр дундаа Их Британийн “Aston Martin компанийн борлуулалт 2018 оны XII сард өмнөх 6 сарын дунджаас хувиар өссөн байна.
Түүнчлэн “Tata Motors” компанийн “Jaguar LAnd Rover” автомашин өнгөрсөн жил Японд 7,225 ширхгийг борлогдож, борлуулалтын хэмжээ жилийн дүнгээр 16 хувиар нэмэгдсэн байна.
Иенийн ханш еврогийн эсрэг чангарч байгаа нь германы автомашин үйлдвэрлэгч “Mercedes-Benz”, “BMW” болон “Volkswagen”-ийн борлуулалтыг идэвхжүүллээ