Монголын хөрөнгийн биржийн зах зээлийн нийт үнэлгээ өсжээ.
Ийнхүү өсөхөд хөрөнгийн зах зээл дээр идэвхтэй арилжаа хийдэг компаниудын зах зээлийн үнэлгээ өссөн нь нөлөөлсөн байна.
Тухайлбал, “Тавантолгой”-н үнэлгээ 1.8, “Сүү” хоёр, “Хөвсгөл алтан дуулга” 8.3, “Талх чихэр” 5.3, Улсын их дэлгүүрийнх 9.9 хувиар гэх мэт өссөн аж.
Дашрамд дурдахад, өнгөрсөн онд зургаан компани олон нийтэд өөрийн хувьцааг санал болгосон байна. Үүний тав нь өөрсдийнхөө хувьцааг санал болгож, нэг нь нэмж хувьцаа гаргасан юм.
Ингэснээр хөрөнгийн зах зээлээс 32 тэрбум төгрөг татсан юм. Энэ нь 2012 оныхоос 45 хувиар давуулсан үзүүлэлт гэнэ.