БНХАУ-ын “Нэ Жа” нэртэй хүүхэлдэйн кино өнгөрсөн сарын 26-нд нээлтээ хийснээс хойш 2.4 тэрбум юанийн ашиг олсон талаар CCTV мэдээлээд байна.
Түүнчлэн Хятадын бүх цаг үеийн хамгийн их ашиг олсон хүүхэлдэйн киноны нэг болсон аж. Уг бүтээлд Хятадын эртний Не Жа гэх түүхэн баатрын тухай өгүүлэх бөгөөд өөр бусад бүтээлд энэ дүрийг голдуу залуу баатраар гаргадаг байсан бол дээрх хүүхэлдэйн кинонд хүүхдээр дүрсэлсэн байна.
Тус бүтээл нээлтээ хийснээсээ хойш Хятадын эх газрын ашиг орлоготой киноны жагсаалтыг 10 өдөр дараалан тэргүүлсэн бөгөөд 2019 онд нээлтээ хийсэн хамгийн их ашиг орлого олсон киноны жагсаалтад гуравдугаарт жагсчээ.