huu-2

Хоёр ч азтан 80 саяын эзнээр тодорлоо

НӨАТ-ын урамшууллын 2019 оны дөрөвдүгээр сарын сугалааны тохирол болж өнгөрлөө. Тохиролд 2019 оны дөрөвдүгээр сарын 1-30-ны өдөр хүртэлх хугацаанд бүртгэгдсэн бүх баримтуудыг хамруулсан юм.

Хамгийн бага буюу сугалааны сүүлийн гурван орон таарсан хэрэглэгчид 30,000 төгрөг хожих бол дөрвөн орон таарсан хэрэглэгчид шууд 100,000 төгрөг хожих эрх авна. Хэрэв таван орон таарвал 1.0 сая, зургаан орон 5.0 сая, долоон орон 10.0 сая, найман орон таарвал 50.0 сая төгрөг хожих байсан юм.

Энэ удаагийн тохирлоор:

30 мянган төгрөгийн азтан 23,659

100 мянган төгрөгийн азтан 2,327

1.0 сая төгрөгийн азтан 230

5.0 сая төгрөгийн азтан 24

10.0 сая төгрөгийн азтан 0

50 сая төгрөгийн 1 азтан тус тус тодорсон юм. Харин супер шагнал болох 80 сая төгрөгний эзнээр хоёр ч азтан тодорсон байна.

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих