tomuu

Томуугийн харуулдан тандалтын нэгжүүд идэвхтэй ажиллана

Улаанбаатар хотын болон зарим аймгийн Томуугийн харуулдан тандалтын нэгжүүдийн уулзалт, зөвлөгөөн 2019 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр буюу өнөөдөр болж байна. ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны алба, Томуугийн Үндэсний нэгжээс зохион байгуулж байгаа энэ уулзалт зөвлөгөөнд Улаанбаатар хотын Томуугийн харуулдан тандалтын нэгжүүд, Ховд, Орхон, Баянхонгор, Увс, Төв, Хэнтий аймгийн томуугийн тандалт хариуцсан тархвар судлагч эмч, Өрхийн Эрүүл иэндийн төвийн дарга, эмч нар оролцож байна.

Томуугийн үндэсний төв (ТҮТ) нь улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин (ТТӨ)-ий тархвар судлалын болон вирүс судлалын тандалтыг аймгийн Эрүүл мэндийн газар, дүүргийн Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн харуулдан тандалтын 152 нэгжийг түшиглэн тандалтыг явуулдаг. Томуугийн Үндэсний Зөвлөлгөөнийг 2006-2011, 2014 онд жил бүр, Томуугийн харуулдан тандалтын нэгжүүдийн сургалт семинарыг 2012, 2013, 2015-2017 онуудад зохион байгуулсан ба энэ нь харуулдан тандалтын нэгжүүдийн үйл ажиллагааг бэхжүүлэх, дэгдэлтийн үеийн хариу арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхэд эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэн идэвхжүүлэх тогтмол үйл ажиллагаа болж ирсэн.

Манай улсын нийт хүн амын 50-аас дээш хувь нь Улаанбаатар хотод оршин суудаг тул нийслэлийн харуулдан тандалтын нэгжүүдийн уулзалт, зөвөлгөөнийг зохион байгуулан үйл ажиллагааг идэвхжүүлэх, нэмэлт мэдээллүүдээр хангах, сонгогдсон Улаанбаатар хотын Томуугийн харуулдан тандалтын нэгжүүд, Ховд, Орхон, Баянхонгор, Увс, Төв, Хэнтий аймгийн нэгжүүдэд “Эрүүл мэндийн эмч, ажилчид, жирэмсэн эмэгтэйчүүдээс ТТӨ, томуугийн вакцины талаарх мэдлэг, хандлага, дадлыг судлах” судалгааг хэрхэн зохион байгуулах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих