d484b9_86_x974

Татварын буцаалтыг иргэдэд ирэх долоо хоногоос шилжүүлж эхэлнэ

Орон сууц худалдаж авсан болон сургалтын төлбөр төлсөн татвар төлөгчид хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтөд хамрагдаж, буцаан олголт авдаг.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар 2018 оны тайланд татварын хөнгөлөлт эдлэх 66,772 иргэн 38.7 тэрбум төгрөгийн буцаан олголт авахаар байна. Үүнээс орон сууцны чөлөөлөлтөөр 34,868 иргэн 29.1 тэрбум, 31,904 татвар төлөгч нийт 9.6 тэрбумын буцаан олголт авахаар тус тус тайлангаа ирүүлжээ.

Нийслэлийн татварын албанаас орон сууц болон сургалтын төлбөрийн буцаалт авах иргэдийн материалыг хянаж нягтлаад, буцаалт авах эрх үүссэн эхний ээлжийн 20 мянган иргэний материалыг Төрийн сан руу илгээжээ.

Татварын буцаалтыг иргэдэд хэзээнээс өгч эхлэх талаар Төрийн сангийн мэргэжилтэн Чимэдцэеэгээс тодруулахад, Төрийн санд ирүүлсэн эхний ээлжийн иргэдийн материалыг журмын дагуу хянуулахаар арилжааны банкууд руу илгээсэн. Материалыг банк гурав хоногт багтаан хянах үүрэгтэй. Хянагдсаны дараа ирэх долоо хоногоос хуваарийн дагуу ирэх долоо хоногоос татварын буцаалтыг иргэдийн данс руу шилжүүлж эхэлнэ гэв.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих