Нийслэлийн ногоон бүс, алслагдсан дүүрэг, хороодын нутаг дэвсгэрт хууль бус мод бэлтгэл, ан агнуурын чиглэлээр хяналт шалгалт хийгдэж байна.
Хяналт шалгалтын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Эмээлт”-ийн авто тээврийн шалган бүртгэх товчооны хяналт шалгалтаар иргэн Б нь холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, Ховд аймгаас 8 бодгаль тарваганы арьстай, боловсруулаагүй махыг худалдан авч, 00-85 ХОҮ улсын дугаартай хот хооронд зорчигч тээврийн автобусаар тээвэрлэн Улаанбаатар хот руу нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг илрүүлж Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 300000 /гурван зуун мянга/ төгрөгийн торгууль, 2720000 /хоёр сая долоон зуун хорин мянга/ төгрөгийн нөхөн төлбөрийг шийтгэлийн хуудсаар оногдуулж, зөлчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэж ажиллалаа.
Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсгээр 300 нэгжийн торгууль оногдуулж, тарваганы толгой тутамд экологи-эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлж нөхөн төлбөр оногдуулах хуулийн заалттай болно.