Өнөөдөр “Монгол цэргийн өдөр” Орчин цагийн зэвсэгт хүчин үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойн өдөр тохиож байна. Энэхүү өдрийн хүрээнд бид та бүхэнд бусад улс орнууд зэвсэгт хүчний баяраа хэрхэн тэмдэглэдэг талаар мэдээлэлбэлтгэн хүргэж байна.
Улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг сахин хамгаалж байдаг цэргүүддээ зориулсан баярыг дэлхийн дийлэнх улс орон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.
Гэхдээ улс бүр өөрсдийн түүхэн дэх ялалт, амжилтын он цагтайгаа холбогдуулан өөр өөр өдөр тэмдэглэдэгт энэ баярын онцлог оршиж байгаа юм.
Тухайлбал, манай хойд хөрш ОХУ-д цэргийн баярыг “Эх орноо хамгаалагчдын өдөр” нэрээр жил бүрийн хоёрдугаар сарын 23-нд тэмдэглэн өнгөрүүлдэг байна.
БНХАУ цэрэг армийн баяраа 1927 онд Ардын чөлөөлөх арми байгуулагдсан өдрийг тохиолдуулан наймдугаар сарын 1-нд тэмдэглэдэг байна.
АНУ-ын хувьд, зэвсэгт хүчний өдрийг тавдугаар сарын 3 дахь 7 хоногийг бямба гарагт тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ баярыг тохиолдуулан зэвсэгт хүчний баярын жагсаалыг Вашингтонд зохион байгуулдаг уламжлал тогтжээ.
Өмнөд Солонгост зэвсэгт хүчний баяраа 1950 оны Солонгосын дайны үеэр өмнөдийн цэргүүд 38 дугаар өргөрөгөөс цааш давшиж эхэлсэн аравдугаар сарын 1-ний өдөр тэмдэглэдэг байна. Энэ өдөр тус улсад мөн л цэргийн сүрт жагсаал зохион байгуулдгийн зэрэгцээ жагсаалынхаа үеэр үндэсний бахархал болсон таеквондогийн үзүүлбэрийг олон нийтэд сонирхуулдаг юм байна.