Монголбанк ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд хоёрдугаар сард 15.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 210 иргэнд олгожээ.
Харин энэ оны эхний өссөн дүнгээр 31.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг нийт 487 зээлдэгчид олгоод байна.
Төв банк өмнөх ипотекийн зээл авсан иргэдийн эргэн төлөлтийг нэгтгэн, дараа дараагийн зээлд зарцуулж байгаа юм.