huuhed-mungu

Мөнгөний үнэ цэнийг хүүхдэд хэрхэн ойлгуулах вэ?

“Бяцхан охиноо дагуулан бэлэн мөнгөний машинаар үйлчлүүлсэн эмэгтэйгээс хэсэг хугацааны дараа охин нь “Ээжээ тэр хайрцаган дотор аав сууж байсан юмуу?” хэмээн асуудаг тухай амьдралаас сэдэвтэй онигоо байдаг. 

Үүнтэй адил хүүхдэд аль болох багаас нь мөнгөний тухай ойлгуулж, “шударга хөдөлмөрийн үнэ цэнийг дагадаг урамшуулал” гэдгийг ухааруулах хэрэгтэй. Мөнгийг хэрхэн ариг гамтай захиран зарцуулах,  төсөв зохиох, хэмнэх талаар суурь ойлголтуудыг өгснөөр ирээдүйд таны хүүхэд тэр хэмжээгээр мөнгөтэй харьцах зөв дадлыг эзэмшинэ.   Иймд та хүүхэддээ мөнгөний тухай дараах зүйлсийг ярьж ойлгуулах гээд үзээрэй.

Дэлгүүр, худалдаа үйлчилгээний газраар явж байхдаа: Дэлгүүр, худалдаа үйлчилгээний газраар явж байхдаа ижил бүтээгдэхүүний үнэ бусад газарт өөр байж болох учраас хамгийн боломжийн үнээр бүтээгдэхүүн авахын тулд үнийн судалгаа харьцуулалт хийх нь зүйтэй тухай тайлбарлаж, ойлгуулах;

huuhed-mungutei haritsah

Хэрэглээний /xалаасны/ мөнгө өгөхдөө: Хэрэглээний мөнгө авч, зарцуулж сурснаар хүүхэд мөнгөний үнэ цэнийг ойлгоход тусална.

Хэмнэж, хуримтлуулах талаар. Хүүхдээ тодорхой зорилготойгоор /жишээ нь, тоглоом, эсвэл гэр бүлийн гишүүн, найздаа төрсөн өдрийн бэлэг авах/ гэнэтийн мөнгөний хэрэгцээ гарахад зориулан зарим мөнгөө хэмнэж хуримтлуулахыг нь дэмжих хэрэгтэй. Энэ нь тэдэнд насанд хүрсэн хойноо амьдралынхаа туршид мөнгө хэмнэж хуримтлуулах дадлыг хэвшүүлэхэд тусална.

ATM буюу бэлэн мөнгөний машинаас мөнгө авахдаа: АТМ буюу бэлэн мөнгөний машин нь таны шаргуу хөдөлмөрлөж, хичээж хуримтлуулсан мөнгийг хадгалж байдаг машин гэж хүүхдэдээ тайлбарлаарай. Тухайн мөнгийг ажил хийж шаргуу хөдөлмөрлөхгүйгээр энэ машинаас авч чадахгүй гэж хэлээрэй. Мөнгөө гаргаж авбал дансанд чинь дараа зарцуулах бага мөнгө үлдэнэ гэдгийг ойлгуулаарай.

Төсөв зохиохдоо: Өрхийн төсвийн талаар хүүхэдтэйгээ ярилцах нь гэр бүлийн амьдралын өртөг зардлын талаар хүүхэд ойлгоход тусална.

Ашиглалтын зардал төлөхдөө: Ашиглалтын зардлын нэхэмжлэхээ хүлээн авсны дараа /жишээ нь, цахилгаан эрчим хүч ашигласны/ төлбөр төлдөг учраас үргүй зардал гаргахгүй байх талаар /жишээ нь, ашиглаагүй үедээ гэрлээ унтрааж байх гэх мэт/ тайлбарлаарай. Ашиглалтын зардлаа төлөх мөнгө олохын тулд та хэдэн өдөр ажиллах ёстойгоо тэдэнд тайлбарлаарай.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих