asia

Мэдээлэл, технологийн гарааны компаниудыг Азид гаргана

“Access asia” буюу “Экспортын хурдасгуур хөтөлбөр”-ийн дагуу дээрх гурван байгууллагын төлөөллийг Сингапурт аваачиж бэлтгэл хангах талаар МТҮП-ийн захирал Ц.Содномдамба мэдээлэв.

Тэрээр, “Манай байгууллага дэлхийн шилдэг иннноваци, гарааны бизнесийг дэмжигч байгууллагуудтай холбогдож, өөрийн орны ЖДҮ болон гарааны компаниудыг олон улсын зах зээлд гаргах боломж, үүд хаалгыг нээхээр ажиллаж байна. Үүний нэг томоохон эхлэл нь “Азийн силикон валлей” гэж нэрлэдэг Сингапурын төрийн “АСЕ Сингапур” байгууллагатай хамтран ажиллаж байна. Ирэх намар “Азийн залуу энтрепренер” хөтөлбөрийг эх орондоо явуулж ялагчдыг мөн Сингапурт өрсөлдүүлнэ. Энэ утгаар монголчууд Ази тивдээ гарах “Оюуны торгоны зам” эхэлсэн” гэж онцолж байна.

“Access asia” буюу “Экспортын хурдасгуур” хөтөлбөрт энэ гуравдугаар сарын 20-ноос дөрөвдүгээр сарын 20-н хүртэл бүртгэж байгааг МТҮП-аас мэдээллээ.

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих