David-Malpass

Дэлхийн банкны шинэ ерөнхийлөгч сонгогдлоо

АНУ-ын Сангийн яамны Олон улсын асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга Дэвид Малпасс дөрөвдүгээр сарын 9-нөөс эхлэн Дэлхийн банкны ерөнхийлөгчийн албыг 5 жилийн хугацаагаар хашихаар болсон байна.

Дэлхийн банк нь дэлхий худалдааны тэнцвэрт байдал, инфляци, олон улсын банкны удирдлагын төв болдог зэрэг олон чухал ач холбогдолтой билээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн хоёрдугаар сарын эхээр өдгөө 63 настай Д.Малпассын нэрийг уг албанд нэр дэвшүүлж, Дэлхийн банкны Удирдах зөвлөлийн гишүүд сонгосон байна.

Дэлхийн банкны ерөнхийлөгч асан Жим Ён Ким энэ оны нэгдүгээр сард хугацаанаасаа эрт огцрохоор болсноо мэдэгдэж, Кристалина Георгиева ерөнхийлөгчийн үүргийг түр гүйцэтгэж байсан юм. Удирдах зөвлөлийн гишүүд К.Георгиевагийн хүчин чармайлтад гүнээ талархал илэрхийлжээ.

 

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих