1556478015508

Гар утасны тоо дэлхийн хүн амыг давжээ

Дэлхий дээр долоон тэрбум гаруй иргэн оршин амьдарч байна. Орчин үеийн иргэд гар утсыг амьдралынхаа салшгүй нэг хэсэг болгон ашигладагтай санал нэгдэх байх. Дэлхийн долоон тэрбум гаруй хүн амаас илүү олон гар утас ашиглагдаж байгааг судлаачид тогтоожээ.

Гэтэл манай дэлхийн нийт оршин суугчдын тэрбум гаруй нь гэрэл цахилгаан ашиглах боломжгүй нөхцөлд амьдардаг. Өөрөөр хэлбэл цахилгаан бараа ашиглаж, гар утсаа цэцэглэх боломжгүй нөхцөл аж төрдөг учраас гар утас хэрэглэдэггүй. Харин ихэнх нь ажлын, хувийн, олон улсын дуудлагад зориулсан гэхчлэн олон төрлийн ухаалаг гар утас ашиглах нь бий.

2016-2018 оны хооронд дэлхий дээр ашиглагдаж буй гар утасны тоо хүн амын тооноос давжээ. ITU компанийн хийсэн судалгаагаар 2018 он гэхэд 5,28 тэрбум хүн тогтмол гар утас ашигладгаас тэн хагасаас илүү нь буюу 2,38 тэрбум нь сар бүр “Facebook” цахим сүлжээнд нэвтэрдэг гэсэн байна. Мөн дэлхий дээр нэг тэрбум гаруй нярай хүүхэд амьдарч байгаа. Дэлхий нэгэнтээ гар утасны хэрэглээг хэрэглэж заншив.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих