blockchain

Блокчейнээр үнэт цаас гаргах боломжтой

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Блокчейн технологи дээр үндэслэсэн платформыг ашиглаж Засгийн газар үнэт цаас гаргах журмыг баталлаа.

Өмнө нь Засгийн газар үнэт цаасыг арилжааны банкуудад түлхүү санал болгодог байсан бол одоо Засгийн газар үнэт цаас гаргавал блокчейн технологи дээр үндэслэн платформыг ашиглаж бүх хүн, ААН-д үнэт цаасаа санал болгох боломжийг бүрдүүлж өгч байна.

Энэ бол зээлийн хүүг буулгах, банкнаас бусад санхүүгийн зах зээлийг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн ийм зүйл болсон. Энэ журмыг ашиглах хэрэгцээ шаардлага өнөөдөртөө байхгүй юм. 2019 оны нэгдүгээр сарын татварын орлого давж биелсэн. Ашиглах эсэх нь тодорхой биш байгаа ч хууль эрх зүйн орчинг бий болгож байгаа юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих