УИХ 10 хувийн эрсдэлтэй төсөв баталсан гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар онцоллоо. Гэсэн хэдий ч тэрбээр ирэх онд гадаад зах зээл дээрх түүхий эдийн ханш өндөр хэвээр хадгалагдана гэж харж байгаа бөгөөд ирэх онд уул уурхайн салбараас гурван их наяд төгрөг олно гэж тооцсон.
Энэ нь ирэх оны төсвийн нийт орлого болох 9.7 их наяд төгрөгийн 30 хувьтай тэнцэх дүн.
Төсвийн хэлэлцүүлгийн үеэр Ерөнхийлөгчийн зүгээс зураг төсөлгүй олон барилга байшингийн санхүүжилтийг тусгасан талаар шүүмжилж эргэн харахыг сануулан. Тэгвэл зураг төсөлгүй тусгагдсан барилгуудын зардлыг жишиг зурагт нь үндэслэн тавьж байгаа гэдэг тайлбарыг Төсвийн байнгын хорооны зүгээс өгсөн байна.
Ингээд 2019 оны төсвийн жилд 1.2 их наяд төгрөгөөр хөрөнгө оруулалтын төслийг санхүүжүүлэх боломжтой байхаар тооцож,
Нийт 2.5 их наяд төгрөгийн өртөгтэй 877 барилга байгууламжийг санхүүжүүлэхээр төлөвлөжээ.
Тодруулбал: Ирэх онд 117 сургуулийн барилга, барилгын өргөтгөлийн ажилд зориулан 175.5 тэрбум төгрөгийг “Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөрийн хүрээнд мөн онд 143 цэцэрлэгийн шилжих болон шинэ барилга, барилгын өргөтгөлийн ажилд зориулж 144.4 тэрбум төгрөг зэргээр түүхий эдийн ханшид найдсан гурван их наядын тооцооллыг ерөнхийд нь барилга байшингийн санхүүжилтэд тусгаад байгаа юм.