АНУ-ын 39 дэх Ерөнхийлөгч асан Жимми Картер, эхнэр Розалин Картер нар сүүлийн 35 жилийн хугацаанд, гэр оронгүй 14 орны хүмүүст зориулж, 4500 гаруй орон байр байгуулахад тусласан төдийгүй, тэдгээрийг барьж байгуулахад өөсрдөө гар бие оролцсон байна.
Хосууд 95 настай ч ядуусыг байшинтай болоход нь аль чадахаараа туслаж, өөрсдөө барилга дээр нь ажиллаж, олон хүмүүст үлгэрлэсээр байна.
Бусдаас авах биш бусдад өгөх сэтгэл бол хүнийг баян болгох үүд гэх агуулгыг өглөгийн тухай сударт тодорхой өгүүлсэн байдаг.
Картер гуай нүдэндээ бэртэлтэй ч бусдад туслах чин сэтгэлээсээ барилга дээр ирж, ажлаа үргэлжлүүлсээр байгаа юм.