erchim huch

Өндөр өртөгтэй ч ҮНЭГҮЙДСЭН эрчим хүч

ӨНДӨР ӨРТӨГТЭЙ, ҮНЭ ЦЭНЭТЭЙ Ч ҮНЭ ТАРИФ НЬ ҮНЭГҮЙДСЭН ЭРЧИМ ХҮЧ

 Бодит өртгөөсөө хямд үнэтэй эрчим хүчний ард  нүүрсний уурхайнууд, дулааны цахилгаан станцууд, цахилгаан дамжуулах сүлжээ, цахилгаан түгээх сүлжээний санхүүгийн байдал хүндэрч, техник, тоног төхөөрөмжийн шинэтгэл, өргөтгөлийн ажлууд хөрөнгө мөнгө хүлээн саатаж байна.

Хэзээ нэгэн цагт эрчим хүчний санхүү эдийн засгийн байдал улам доройтон саатал доголдол гарвал яах вэ? Эрчим хүчгүйгээр бид амьдарч чадах уу?

Энэ асуултад олон хүн эрчим хүчгүйгээр амьдрах боломжгүй гэж хариулна. Бид эрчим хүчний үнэ цэнийг мэддэг атлаа үнэ өртөг үргэлж хямд байхыг л шаардсаар ирсэн.

Тиймээс нэгэн сонирхолтой судалгааг орууллаа. Үндэсний статистикын хорооноос гаргасан судалгаанаас үзэхэд сард дунджаар 220 кВт.ц хэрэглээтэй, 50 м2 талбайтай, 4 ам бүлтэй айл өрхийн цахилгааны төлбөр 28,141.0 төгрөгийг цахилгаан эрчим хүчний хэрэглээндээ зарцуулж байна. Өөрөөр хэлбэл энэ айл өдөрт 938 төгрөг цахилгаан эрчим хүчиндээ зарцуулдаг.

Тухайн өрхийн нэг хүн өдөрт 235 төгрөгийн цахилгаан хэрэглэдэг гэсэн үг. Хамгийн хямд цайны газарт нэг хуушуур 1000 төгрөг, ганцхан удаа зорчих автобусны билет 500 төгрөг. Нэг атар талх 1200 төгрөгийн үнэтэй байгаа.

Үүнээс харахад бид өдөртөө 1000 хүрэхгүй төгрөгөөр хоол ундаа хийж, зурагтаа үзэж, утсаа цэнэглэж, хувцсаа угааж, бүх хэрэглээгээ зохицуулж байна гэсэн үг юм.   Шил архины дундаж үнэ 30 000 төгрөг. Гэтэл бид сард ганц шил архины үнэ хүрэхгүй мөнгөөр л эрчим хүчээ худалдан авч хэрэглэж байна. Тиймээс эрчим хүч хэмнэх, үнэ цэнийг нэмэгдүүлэх цаг болжээ.

Erchim khüchee khemnekh arguud

Эрчим хүчээ хэмнэх аргууд

Erchim khüchee khemnekh arguud - zurag 4

Эрчим хүчээ хэмнэх аргууд

Energy Saving Methods

Эрчим хүчээ хэмнэх аргууд

Energy Saving Methods

Эрчим хүчээ хэмнэх аргууд

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих