huba-khaya

Үндэсний үйлдвэрлэгч “Хуба хаяа”олон улсын жишигт нийцлээ

Сүүлийн үед дэлхий нийтээр хүнсний тогтвортой, аюулгүй байдлыг эрхэмлэх болсон. Тэр ч утгаараа чихэр, давс, үйлдвэрлэлийн хүнсний будаг зэргээс татгалзаж, экологийн цэвэр бүтээгдэхүүнийг илүүд үзэж байна.

Тэдний нэг нь чацарганы жинхэнэ охиороо хэрэглэгчдийн дунд танигдсан “Хаан жимс” компанийн “Хуба хаяа” үйлдвэр юм. Тус үйлдвэр нь олон улсын ISO 22000:2005 хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог үйлдвэртээ нэвтрүүллээ.

Тухайлбал, тус үйлдвэрийн хамт олон Швейцарын Женев хотод төвтэй дэлхийд томоохон тооцогддог “SGS”  компанийн баталгаажуулалтаар ISO 22000:2005 олон улсын стандартын батламжаа гардан авлаа. Ингэснээр тус үйлдвэр нь гадаад дотоодын хэрэглэгчиддээ хүргэдэг бүтээгдэхүүнийхээ чанар аюулгүй байдлыг дахин баталгаажуулж байгаа юм.

huba-khaya

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих