Эко үсний маск хэрхэн бэлтгэх вэ?

Химийн найрлагатай бүтээгдэхүүнүүд нь үсэнд маш халтай болохыг судлаачид тогтоосон байдаг. Тиймээс аль болох байгалийн гаралтай бүтээгдэхүүн сонгож, өдөр тутамдаа хэрэглэж байх нь эрүүл байх нэгэн үндэс юм. Үсний маскаа ч гэсэн гар доорх байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр гэрийн нөхцөлд хийх бүрэн боломжтой.

 

Гадилтай маск. Гадил нь А, C, E амин дэмүүд болон калигаар баялаг учраас хуйхыг эрүүлжүүлж, тослогийг нь тэнцвэржүүлж өгдөг. Маскаа бэлтгэхийн тулд хоёр ширхэг гадил дээр нэг цайны халбага коконатын болон оливын тос, зөгийн балыг тус тус нэмж миксердэнэ. Маскаа хуйхандаа түрхэж таван минут байлгасны дараа бүлээн усаар зайлах хэрэгтэй. Үүний дараа үс урьдынхаасаа эрүүл, зөөлөн болсныг мэдрэх болно.

 

Өндөгтэй маск.Өндөгний маск бол өртөг багатай бөгөөд бэлтгэхэд хамгийн хялбар билээ. Өндөгний шарыг хоёр цайны халбага оливын тос, нэг аяга сүүтэй хольж дээр нь бага зэрэг нимбэгний шүүс нэмээд сайтар хутгаснаар маск бэлэн болно. Маскаа үс, хуйхандаа түрхэж 15-20 минутын дараа бага зэрэг хүйтэн усаар угаана. Өндөг нь уургаар баялаг учир хуйханд тэжээл өгнө. Мөн А амин дэм ба кали нь гэмтсэн үсийг сэргээдэг бол B амин дэм нь үсний ургалтыг маш сайн дэмждэг.

 

Овьёостой маск. Овьёосны маск нь хуурайшиж хагтсан хуйхыг эрүүлжүүлжүүлэх ач холбогдолтой. Мөн бэлтгэхэд маш хялбархан гэдгээрээ давуу талтай. Нэг цайны халбага овьёосыг нэг халбага сүү, нэг халбага алмондын тос юмуу, оливын тостой хольсноор маск бэлэн болох юм. Тэгээд хуйх, үсэндээ түрхэж 20-25 минут байлгаад шампуниар угаагаарай.

 

Тарагны маск. Хэрэв үс тань химийн гаралтай бүтээгдэхүүн болон орчны бохирдлоос болж гундаж өнгөө алдсан бол тарагны маск хамгийн тустай. Үсэндээ цэвэр тараг түрхэж 15-20 минут массаж хийсний дараа усаар зайлж, шампуниар угаагаарай. Ингэснээр үсний тань байгалийн өнгө сэргэж, гялалзан намирах болно.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих