20170415_blp909

АНУ цөмийн зэвсгийн тоогоо нэмэгдүүлжээ

АНУ 3800 цөмийн цэнэгт хошуутай бөгөөд 1750-ыг нь баллистик пуужингууд болон стратегийн бөмбөгдөгч онгоцуудад суурилуулжээ. Түүнчлэн 2050 цэнэгт хошуу зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд ашиглахаар нөөцөд байгаа аж. Энэ тухай Америкийн “The Bulletin of the Atomic Scientists” сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд дурдсан байна.

Судлаачдын тооцоолсноор, 1300 цэнэгт хошууг тив хоорондын баллистик пуужингуудад, 300 цөмийн бөмбөгийг Америкийн цэргийн баазуудаас стратегийн бөмбөгдөгч онгоцуудаар зөөх бол 150-ыг нь Европ дахь баазуудад хадгалж байгаа аж.

Үүнээс гадна, 2400 орчим хуучирсан цэнэгт хошууг байлдааны бэлэн байдлаас гаргаж, 2030 он хүртэл устгахад бэлэн болгожээ.

ОХУ болон АНУ-ын хооронд 2010 онд байгуулсан Стратегийн давшилтын зэвсэглэлийг хорогдуулах, хязгаарлах тухай гэрээнд зааснаар бол талууд цөмийн зэвсгийнхээ тоог цөөрүүлэхдээ, долоон жилийн дараа гэхэд тив хоорондын баллистик пуужингууд, шумбагч онгоцууд болон хүнд бөмбөгдөгч онгоцуудад суурилуулдаг баллистик пуужингуудын тоог 700, цэнэгт хошуунуудыг 1550, байрлуулсан болон байрлуулаагүй пуужин харвагч төхөөрөмжүүдийг 800 болгох ёстой бөгөөд цаашид энэ тоонуудаас хэтрүүлэх ёсгүй юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп саяхан цөмийн зэвсгээс татгалзахыг уриалсан бөгөөд АНУ, ОХУ, БНХАУ-ын аль аль нь үүнийг хийх ёстой гэж мэдэгдсэн билээ.

Трампын энэ мэдэгдлийг ОХУ-ын Гадаад хэргийн яам сайшаагаад, хэрэв цөмийн хэлцэлтэй холбоотой санал тавьбал саналыг судлахад бэлэн байгаа гэдгээ илэрхийлжээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих