Saudi-Aramco

111,1 тэрбум долларын ашигтай ажиллаж “Apple”-г ардаа орхив

Саудын Арабын газрын тосны төрийн өмчит Сауди Арамко компани 2018 онд хамгийн өндөр ашигтай ажилласан байгуулагаар тодорчээ. Тус компаниас гаргах гэж буй бондын бичиг баримтад өгүүлснээр Сауди Арамко 2018 онд $355.9 тэрбумын орлого олсноос $111.1 тэрбум нь цэвэр ашиг болсон байна.

Өнгөрсөн онд тус компани өдөрт 10.3 сая баррель түүхий нефть олборлож байжээ. Ингэснээр Сауди Арамко нь 2018 онд $59.5 тэрбумын ашигтай ажилласан “Apple” компанийн урд орж чадсан байна.

Бусад газрын тосны аварга компаниудтай харьцуулбал Англи-Нидерландын “Royal Dutch Shell” компани $23 тэрбум, АНУ-ын Exxon Mobil $21 тэрбумын ашгийг 2018 онд олжээ

Гэхдээ Сауди Арамкогийн амжилтын нууц нь тус компани Саудын Арабын төрийн өмчлөлд байдаг бөгөөд улсынхаа газрын тосны арвин баялаг нөөцийг бүхэлд нь эзэмшдэг.

Саудын Араб улсын засгийн газар энэхүү аварга компаниа хөрөнгийн зах зээлд гаргахаар төлөвлөж байснаа өнгөрсөн онд хойшлуулсан юм. Хэрвээ IPO хийвэл тус компанийн үнэлгээ $2 их наядад хүрэхээр байгаа. Энэ нь одоогийн “Apple”-ийн үнэлгээнээс хоёр дахин өндөр гэсэн үг.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих