Газрын тосны үйлдвэрийн дэд бүтэц 80 хувьтай явж байна

Тавдугаар сарын байдлаар шатахууны хилийн үнэ тонн тутамдаа өмнөх сараас А-80, АИ-92 автобензин 53 ам.доллароор, дизель түлш 17 ам.доллароор өссөн нь дотоодын шатахууны үнэ өсөхөд нөлөөлж байна гэж Ашигт малтмал, Газрын тосны газар мэдээллээ.

Ираны хориг арга хэмжээнээс шалтгаалан газрын тосны ханш сүүлийн зургаан сарын дээд түвшинд хүрээд байгааг мөн онцолсон юм. Олон Улсын Валютын Сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд шатахууны үнийг автоматаар тогтоох механизмыг нэвтрүүлэх ажлын хэсэг өнгөрсөн сард Монгол Улсад ажилласан байна. Энэ нь үнийн огцом хэлбэлзлийг бууруулж, зах зээлийн зарчимд нийцүүлэх ач холбогдолтой гэж үзэж байгаа аж.

Үүнээс гадна дотоодод газрын тос боловсруулах 1.5 сая тонны хүчин чадалтай үйлдвэр барих төслийн дэд бүтцийн ажил 80 хувьтай, графикийн дагуу явж байгаа юм байна. Газрын тосны үйлдвэрийг түүхий эдээр хангахын тулд эрэл хайгуулыг эрчимжүүлж, нөөц өсгөж, олборлолтоо нэмэгдүүлэх шаардлага үүсжээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих