arisnii-hamgaalalt-toner

ТОНЕР нь арьсанд хамгаалалтын давхарга үүсгэдэг

Гоо сайхны бүтээгдэхүүн дотроос Тонерууд бол арьсанд нэн ашигтай бүтээгдэхүүн, ялангуяа та асуудалтай арьс буюу батга гарамтгай арьстай бол заавал ч үгүй тонерыг арьс арчилгаандаа оруулах нь зүйтэй. Түүнчлэн нүүрээ маш зузаан буддаг хүмүүс, их тослог нарны тос хэрэглэдэг хүмүүс бол ЗААВАЛ тонер хэрэглэх ёстой хэмээн мэргэжилтнүүд үздэг аж.

Нүхжилтийг агшаадаг

Цэвэрлэгч хөвөн эсвэл пад-д тонероосоо бага зэрэг шингээн зөөлөн арчиж эсвэл зөөлөн дарж арьсанд шингээж өгснөөр арьсны илүүдэл тослог ба бохирдлыг цэвэрлэж, нүхжилтийг агшаадаг байна.

Тонер нь арьсны PH балансыг тэнцвэржүүлнэ.

Бидний арьс бол байгалиасаа хүчиллэг байдаг бөгөөд дунджаар PH баланс нь 5-6 хооронд байдаг. Гэвч энэ баланс нь нүүр цэвэрлэгч савангийн шүлтлэгээс болоод алдагддаг байна. Үүний дараа энэ алдагдсан балансаа эргээд олж авахын тулд бидний арьс илүү ихээр “ажилладаг” ба үр дүнд нь маш ихээр тослогийг ялгаруулдаг. Энэ тохиолдолд тонер л балансыг тэнцвэрт байдалд оруулахад тусална.

Хамгаалалтын давхарга бүрдүүлж өгдөг.

Тонерууд нүхжилтийг агшаахад тусалж, эд эсийн завсрыг шахаж чангаруулан, гадны бохирдлууд арьсны гүнд нэвтэрхээс сэргийлдэг. Тэр байтугай крантны усанд байх хлороос арьсыг хамгаалдаг байна.

Чийгшүүлэгчийн үүргийг ч гүйцэтгэдэг.

Зарим тонерууд арьсанд чийгийг хадгалахад тусална. Арьсыг гадна ба дотроос нь гүн чийгшүүлэх үйлчилгээтэй гиалуроны хүчилтэй тонер юм. Уг тонер нь 5 өөр төрлийн бүтэцтэй молекулуулаас бүрдэх гиалуроны хүчлийг найрлагадаа шингээсэн бөгөөд арьсны бүх давхаргад нэвчиж шингэн гүнээс нь чийгшүүлдэг.

Арьсыг сэргээх үйлчилгээтэй.

Арьс тослогтож бохирдсон үед угаахын оронд тонероор арчиж болно. Арьсыг маш сайн сэргээж өгдөг.

Арьсны дотогшоо үс ургахаас мөн сэргийлдэг

Тонеруудын найрлагад глюколик хүчил, АHA хүчлүүд агуулагддаг ба үс арьсныхаа дотогш чиглэлрүү ургахаас сэргийлдэг.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих