metal-budalt

Металл будалт хэрхэн хийх вэ?

Сүүлийн жилүүдэд маникюрын моодыг төрөл бүрийн металл будалтууд тэргүүлж байгаа. Тэдгээрийн зарим нь хумсанд маш хор нөлөөтэй байдаг гэх талаар ч та бүхэн сонсож байсан биз ээ. Тэгвэл нүүр номноо “Oogii manicure” нэрээр танигдсан маникюрист Э.Одончимэгийн сөрөг нөлөөлөл багатай зарим металл будалтыг хэрхэн хийх технологийг уншигч танд бэлтгэн хүргэж байна.

Хумсандаа суурь /Base/ тавьсны дараа бүрэн хатахаас нь өмнө жижиг ширхэгтэй саатай савандаа хумсаа бүрэн дүрнэ. Наалдсан сааг хурууны өндгөөр хүчтэй биш жигд дарж, илж өгснөөр таны хумсны гадарга дээр гялалзсан металл гадаргуу үүснэ. Гадаргууг бэхжүүлэгч /top/-ээр будаж өгснөөр будаг таны хумсан дээр 2-3 хоног тогтох болно.

Мэдээж аль ч будалт дээрээ хээ тавьж, бийр гуашаар зурж яаж л бол яаж чимэглэж фантазлаж болно. Сануулахад хээний зориулалтын лак байхгүй тохиолдолд өтгөн шохойн лак ашиглаж болно шүү. Энэ нь таны будалтыг илүү амьд болгох болно.

Металл өнгөтэй наалт. Эхлээд хумсан дээрээ суриа тавьж хатаасны дараа тусгай цавуу түрхэн, бүрэн хатахаас нь өмнө металл өнгөтэй тусгай цаасаа нааж, дээрээс нь хөвөн буюу даавуугаар сайтар арчиж наалдуулсныхаа дараа эх биеийг хуулж авна. Энэ нь тийм ч тогтоц сайтай биш хэдий ч хэрвээ өнгөгүй лакан топ түрхвэл гадаргуу нь барзайж, өнгөлөг байдлаа алддаг. Тиймээс гельдэж өгснөөр, тогтоц удаан байх болно.
Сануулахад, хумсны наалтад хэрэглэсэн дээрх цавуу нь тусгай зориулалтын цавуу юм. Зарим хэрэглэгч дур мэдэн наалдан пад цавуу ашигласнаас үүдэн хумсныхаа гадрыг цавуугаар түлсэн тохиолдол цөөнгүй гарчээ. Мөн гелин лакийг тусгай зориулалтын бодисоор дэвтээж авах ёстой ч шууд хуулж авснаар хумсаа маш их нимгэрүүлж, бүтээгдэхүүнд бурууг тохох нь их байна. Тиймээс хумсны аливаа бүтээгдэхүүнийг зориулалтын дагуу хэрэглэхийг зөвлөж байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих