NBA_Draft_2018

“NBA ДРАФТ 2018” сонирхолтой 10 баримт

~“NBA ДРАФТ 2018” сонирхолтой 10 баримт ~

1. Драфтын түүхэнд хамгийн олон удаа сонголт авсан баг бол Кливленд Кавалиерс юм.Тэд түүхэндээ нийт 6 удаа №1 сонголтоор тоглогч авч байжээ.Гэвч тэдгээр тоглогчдоос багтаа хамгийн нөлөө үзүүлсэн тоглогчид нь ЛэБрон Жэймс, Кайри Ирвинг нар ажээ.

2. Энэ 2018 оны доафтын сугалаа явагдахаас өмнө түүхэндээ драфтын №1 сонголт авч үзээгүй 7 баг /Дэнвэр,Индиана,Мэмфис,Майами,Оклахома Сити,Финикс/байсан бөгөөд Финикс Санс баг энэ жилийн драфтын №1 сонголтыг сонгох эрхтэй болсноор энэхүү жагсаалтаас хасагдаж байна.

3. Драфтын түүхэнд нийтдээ 47 өөр Их сургууль №1 сонголт бэлтгэн гаргаснаас хамгийн олон удаа драфтын №1 тоглогч гаргасан сургуулиуд нь Кентаки болон Дюк-ын Их сургууль юм.

4. Хамгийн сүүлд Их сургуульдаа 4-н жил бүтэн тоглоод №1 сонголтоор сонгогдсон тоглогч бол Кенион Мартин 2000 он

5. 2017-2018 оны улиралд лигт нийт 456 тоглогч тоглосны 42% нь эхний шатнаас сонгогдоогүй тоглогчид байв

6. Сан Антонио Спөрс баг түүхэндээ ердөө 3 удаа сугалааны сонголт /эхний 14 дотор/ хийсэн түүхтэй бөгөөд тэд Дэвид Робинсон,Шон Эллиотт,Тим Данкан нарыг сонгон авч байжээ.

7. Драфтын түүхэнд хамгийн олон №1 сонголт төрүүлсэн гадаадын хот нь Австралийн Мелбурн хот ажээ./ Эндрью Богут,Кайри Ирвинг,Бэн Симмонс/

8. Драфтаар сонгогдсон анхны гадаад төрсөн тоглогч нь 1978 оны №1 сонголт Микайл Томпсон байжээ.Тэрээр Голден Стэйт Уарриорс багийн тоглогч Клэй Томпсоны аав билээ.

9. Драфтын түүхэнд ахлах сургуулиас шууд №1 сонголтоор сонгогдсон анхны тоглогч Дэррил Даукинс 1975 он

10. НБЭ-ын драфтын үйл ажиллагааг анх 1980 онд телевизээр дамжуулсан түүхтэй

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих