cool-aaw

“Cool аав” УСК өнөөдөр нээгдэнэ

Найруулагч  Д.Галбаярын бүтээл “Күүл аав” уран сайхны кино өнөөдөр /2019-11-08/ нээтээ хийнэ. Амьдралын эрхээр гэр бүлээ орхин БНСУ-д хөдөлмөр эрхлэхээр явсан эр эх орондоо ирснээр тус киноны үйл явдал өрнөх аж. Гэвч бага насаа эцэггүй үдсэн хоёр охин хэзээ хойно гэнэт гарч ирсэн эрийг ааваа гэж хүлээн зөвшөөрөх болов уу. Түүнчлэн мөнөөх эр алдсан он жилүүдийг нөхөж, охидынхоо хайр хүндлэлийг хүлээх боломжтой юу.

Өнөөгийн нийгэмд байдаг эл бараан төрхийг дэлгэцнээ буулгасан тус киноны гол дүрд гавьяат жүжигчин Д.Хүрэлхүү, залуу жүжигчин А.Бадамлянхуа, М.Бямбаа, Ж.Номингэрэл, комедиан У.Содхүү нар тогложээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
5 (1 vote)

Сэтгэгдэл бичих