ontsgoi-baidal

1049 иргэний амийг аварч, 44.1 тэрбум төгрөгтэй дүйх өмч, хөрөнгийг хамгаалжээ

Монгол Улсын хэмжээнд энэ оны эхний найман сарын байдлаар 3628 удаагийн байгалийн аюулт үзэгдэл, осол гарчээ. Үүний улмаас 162 хүн амиа алдаж, 57 хүн гэмтэж, 26 мянга гаруй мал, амьтан хорогдож, улсад 31.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Мөн байгалийн аюулт үзэгдэл, ослын улмаас нас барсан иргэний тоо өмнөх оны мөн үеийнхээс 15 хувиар өссөн аж.

Түүнчлэн өнгөрсөн онд хүчтэй, салхи шуурга 13 удаа дэгдсэн бол энэ оны эхний найман сард эл үзүүлэлт 51 болжээ. Мөн 14 удаа аянга буусан нь өнгөрсөн жилийнхээс долоо дахин их, байгалийн аюулт үзэгдлээс гадна хүний буруутай үйл ажиллагаатай холбоотой ой, хээрийн түймэр 91 удаа дэгдсэн нь өнгөрсөн жилийнхээс хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт юм. Мөн усанд осолдож, хохирсон иргэний тоо 25 хувиар өссөн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Мөн гамшгийн үед онцгой байдлын алба хаагч болон орон нутгийн иргэд 1049 иргэний амийг аварч, төр, аж ахуйн нэгж, иргэдийн 44.1 тэрбум төгрөгтэй дүйх өмч, хөрөнгийг хамгаалсан байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих