images

“Huawei” компаний орлого 100 тэрбум доллар давлаа

Дэлхийн ухаалаг гар утасны зах зээлд “Huawei”-ийн эзлэх байр суурь нэмэгдэхтэй зэрэгцээд тус компанийн ашиг өнгөрсөн онд 25 хувиар өссөн байна. “Huawei” компанийн албан мэдэгдлийг харвал цэвэр ашиг нь өнгөрсөн онд 59.3 тэрбум юань буюу 8.8 тэрбум ам.доллар хүрч өсжээ.

Харин борлуулалтын орлого нь 20 хувиар өсөж, 721 тэрбум юань болсноор анх удаа 100 тэрбум ам.доллар давсан байна. Хэдийгээр олон улсад “Huawei”-ийн аюулгүй байдалтай холбогдсон шүүмжлэлүүд гарсан ч тус компанийн хэрэглэгчдийн тоо нэмэгдэж, гар утасны дэлхийн хоёр дахь том брэнд болохын төлөө “Apple”-тай өрсөлдөж байгаа юм.

Дэлхийн эдийн засгийн 40 гаруй хувийг бүрдүүлэх улс орнууд 5G технологийн хувьсгалд олон тэрбум ам.доллар зарцуулах хүлээлттэй байна. Хэдий тийм боловч тэд АНУ-ын шахалтын нөлөөгөөр “Huawei”-тэй хамтрах, эсвэл хязгаарлалт хийх гэсэн хоёр хувилбараас сонголт хийхтэй тулгараад байгаа ажээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих