1072 -huwitsaa

1072 Хувьцаагаа зарах гэж яарах хэрэггүй

Өнгөрсөн онд нийгмийн цахим сүлжээнд  1072 хувьцаа ХУДАЛДАЖ АВНА гэсэн ихээр тавигдах болсон. Энэ нь ямар ч боломжгүй гэдгийг албаны хүмүүс хангалттай тайлбарлаж бид ч тодорхой ойлголтыг авсан. Харин  иргэд дансаа баталгаажуулж, хувьцаагаа АМЬ ОРВОЛ зарах  хандлага нэмэгдэх бололтой. 

Энэ асуудлаар 1072 хувьцаа мэдээллийн төвийн менежер Э.Баатарцогт  ийн тайлбарлаж байна. 

-“Хувьцааны дансаар зөвхөн Тавантолгой компанийн ногдол ашгийг хүлээгээд байхгүйгээр үндэсний хувьцаат компаниудад хөрөнгө оруулж болно. Иргэдэд  хувьцааг үнэгүй өгсөн учраас хурдан аваад эргэлтэд оруулахыг бодож байна. Нөгөө талаас зарах хүсэлтэй иргэд их байна.

Хүн болгон хувьцаагаа зараад эхэлбэл хувьцааны үнэ унана. 1072 хувьцаа нь монголчуудыг хөрөнгийн зах зээлд нийтээр нь амжилтад гаргах хувьцаа юм. Ийм боломж байхад хувьцаагаа зарах гэж яарах шаардлагагүй.  Хувьцаатай хүн ханшийн эрсдэлээс үл хамааран механикаар тоглож ашиг олдог. Тэр нь ногдол ашиг. Ногдол ашиг нь бага хэмжээгээр олгогдох ч цаашдаа нэмэгдэж ч болно” гэлээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих