baganuur-duureg

Өнөөдөр Багануур дүүрэг байгуулагджээ

Нийслэлийн Багануур дүүрэг байгуулагдсан өдөр /2020-02-14/ өнөөдөр тохиож байна. Тэртээ 1978 онд адууны бэлчээр нутаг байсан Нүүрэнтэйн тал хөндийд хүчит техникүүдийн моторын дуу цуурайтаж, ирээдүйд аварга том уурхай болох Монгол, Орос ах дүүсийн нөр их ажлын эхлэл тавигдсан түүхтэй.

Төд удалгүй хоёрхон жилийн дараа их уурхайг дагасан ажилчдад төр захиргаа, цагдаа, шүүх прокурорын үйлчилгээ үзүүлэх хэрэгцээ шаардлагын үүднээс Налайхын районд харьяалалтай байсан Багануурын хороо захиргааг бие даасан

Багануурын район болгох тухайн үеийн АИХТ-ийн зарлигт Ж.Батмөнх дарга гарын үсэг зурснаар 1980 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийг Багануур дүүрэг албан ёсоор байгуулагдсан өдөр хэмээн үздэг билээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих