korea-forest-fire

Өмнөд Солонгост гамшгийн нөхцөл байдал үүссэнийг зарлалаа

Өмнөд Солонгосын зүүн хойд эргийн нутагт таван хот, мужийг хамарсан гал түймэр дэгдсэн тул үндэсний хэмжээнд гамшгийн нөхцөл байдал үүссэнийг засгийн газар нь өнөөдөр зарлалаа.

Тус улсын ерөнхий сайд Ли Наг Ёны гаргасан саналыг ерөнхийлөгч Мүүн Жэ Ин дэмжсэнээр онцгой байдал зарлажээ.

Хохирлын хэмжээг тодорхой болгосны дараа түймэрт өртсөн бүс нутгийг гамшгийн бүс болгон зарлах үгүйг шийдэх юм байна. Зүүн хойд эргийн ууланд дэгдсэн түймэрт одоогоор нэг хүн амиа алдаж, ой мод, байшин барилга олноор шатаад байгаа юм. Гамшгийн цар хүрээг эрх баригчид “урьд өмнө тохиолдож байгаагүй” гэж тодорхойлжээ.

Өнөөдөр ерөнхийлөгч Мүүн Жэ Ин улсын онцгой байдлын удирдлагын төвд хоёр удаа очиж, нөхцөл байдалтай танилцсан байна.

Энэ үеэр тэр гамшгийн бүсэд ажиллаж байгаа дотоод хэргийн сайд Ким Бу Кюмтай видео хурал зохион байгуулжээ.

Мүн Жэ Иний шийдвэрээр Өмнөд Солонгосын бүх мужуудаас 900 орчим гал унтраах машин, 13,000 гал сөнөөгчийг дайчлаад байна.

Сүүлийн мэдээллээр 380 гаруй гектар газар түймэрт автаж, доод тал нь 300 орчим орон байр шатаж сүйджээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих