15e6a0_5-21-2_x974

Өмнөговийн иргэд „ШИНЭ ХОТ“-той болно

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо бол Тавантолгойн бүлэг орд дунд уурхайтайгаа ойрхон байрладаг баг юм. Тус багт орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК болон “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн ажилчид болоод нутгийн уугуул иргэд оршин суудаг.

Түүнчлэн энэ оны гуравдугаар сард аймгийн ИТХ-ын тогтоолоор 1,600 иргэний газар өмчлөлийн захирамж гаргаж үнэлгээг тогтоохоор ажиллаж байна гэж Цогтцэций сумын Засаг даргын орлогч 2009 оноос хойш хөрш уурхай болох “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи Ресурс” компани уурхайн олборлолт явуулах болсноор “Цагаан-Овоо” баг уурхайнуудын нөлөөллийн бүсэд орсон байна. Тиймээс ард иргэд, ажилчдаа аюулгүй, эрүүл орчинд амьдруулах шаардлагатай болжээ.

Энэ үүднээс “Эрдэнэс Тавантолгой” ХХК болон орон нутгийн “Тавантолгой” ХК-ийн ажилчдын хамтарсан Цогтцэций сумын өргөтгөл шинэ суурьшлын бүсийг байгуулахаар тохиролцсон байна. Одоогоор төлөвлөгөө болон судалгааны эхний ажил дууссан байна. Цогтцэций сумаас шинэ суурьшлын бүсийн газрын асуудлыг шийдэж өгчээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХХК, “Тавантолгой” хоёр компаниас шинэ суурьшлын бүсээс уурхай руугаа нэгдсэн засмал зам тавихаар төлөвлөж байгаа гэдгийг албаныхан хэлж байв. Энэ ажлыг “Эрдэнэс Тавантолгой” ХХК хариуцаж ажиллахаар болжээ. Нүүснээр “Цагаан-Овоо” багийн иргэд болон нийт Монгол Улсын төсвийг бүрдүүлж байгаа томоохон аж ахуйн нэгжүүд болох “Эрдэнэс Тавантолгой” ХХК, орон нутгийн өмчит “Таван Толгой” ХК-ийн ажилчид, тэдний гэр бүл, үр хүүхдүүд эрүүл, аюулгүй, тоосгүй орчинд амьдрах боломжтой болох юм.

Орчин үеийн үзвэр үйлчилгээний газар, хоёр компанийн оффис, албан байгууллагын цогцолбор, бүлэг ордын түүхийг харуулсан музей, соёлын төв, усан сан зэрэг иж бүрэн цогцолбор Шанхийн говьд таван жилийн дараа сүндэрлэхээр бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих